СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Fact check | 2024-04-02

FACT CHECK сурвалжилга: Татвар төлөгчдийн мөнгөөр гэр бүлээрээ гадаадад суралцаж, зээлээ хууль бусаар тэглүүлсэн Б.Баасандоржийн гэр бүл

Нийтэлсэн
6 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

БЗС-гийн мэдээлэл нийтэд ил тод болоогүй үед энгийн иргэдийн боломжийг улс төрч, өндөр албан тушаалтнууд гэр бүлээрээ хулгайлж, гадаад улсад суралцаж, зээлээ хууль бусаар тэглүүлсэн бас нэгэн жишээг хүргэж байна.

Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны нэг “Шүүр” ажиллагааг хариуцаж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж гэр бүлээрээ татвар төлөгчдийн мөнгөөр гадаад улсад суралцаж, зээлээ хууль зөрчин тэглүүлж, хамаарал бүхий этгээдээ төрийн өндөр албанд залруулсан баримтыг БЗС-гийн сайт дах нээлттэй мэдээлэлд үндэслэн хүргэж байна.  

Баримт 1

-ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Барсүрэнгийн Баасандорж, түүний эгч Барсүрэнгийн Батсүх, эхнэр Ирэнбүргэдийн Энх-Отгон нар гэр бүлээрээ БЗС-гийн хөрөнгөөр гадаад улсад суралцжээ.  

Тодруулбал, УБЕГ, МХЕГ-ын дарга асан Б.Баасандорж, Хууль зүйн байнгын хороонд ахлах зөвлөх байх үедээ 2008 онд БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Калифорний их сургуульд суралцжээ.

2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж, 2017 онд БЗС-гийн зээлээ тэглүүлсэн байна. Б.Баасандорж нь 2018 онд УБЕГ-ын дарга, 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2022 онд МХЕГ-ын дарга, 2023 оноос ЗГХЭГ-ын Дэд даргаар томилогдож, даргын суудлыг сэлгэн сууж буй нэгэн юм.

Баримт 2

-Барсүрэнгийн Баасандорж нь 2010 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх байх үедээ байна. Ирэнбүргэдийн Энх-Отгон нь хууль зүйн яаманд ажиллах нь битгий хэл, өмнө нь хаана ямар ажил хийдэг байсан нь тодорхойгүй. Эсвэл огт ажил эрхэлдэггүй нэгэн байсан байх боломжтой. Ингээд ямар нэгэн нөлөөллийн аргаар эхнэр Энх-Отгоноо Хууль зүйн яамны захиалгаар АНУ-ын Калифорнийн Нэшнл их сургуульд Хүний нөөцийн удирдлагын чиглэлээр хоёр жил магистрт явуулжээ.

БЗС-гийн журамд зээл авсан этгээд захиалсан байгууллагадаа таваас дээш жил үр бүтээлтэй ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл түүний эхнэр Энх-Отгон төгсөж ирээд Хууль зүйн яаманд бус сурсан мэргэжлээсээ тэс хөндлөн чиглэлээр Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар ажиллаж, хэдхэн жилийн дараа ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байна.

Баримт 3

-Мөн Б.Баасандорж өөрийн баримтыг хүргэе.

Барсүрэнгийн Батсүх нь Сангийн яаманд ажилладаггүй бөгөөд гадаадад суралцахаасаа өмнө болон төгсөж ирээд ч ХХБ-нд ажиллаж байна.

БЗС-гийн журмаар "Гадаад улсад суралцуулахаар захиалсан байгууллагадаа төгсөж ирээд таваас дээш жил үр бүтээлтэй ажиллах үүрэгтэй гэж заасан байдгийг дээр дурдсан. Таван жилийн дараа зээлийг тэглэх эсэхийг БЗС судлаад Засгийн газарт танилцуулж, шийдэх зохицуулалттай.

Гэтэл .

Түүний суралцсан 32 мянган ам.долларын зээлийг “гэрээний үүргээ биелүүлсэн” гэж үзэж, Л.Энх-Амгалан сайдын 2021.09.03-ны А/312 тоот тушаалаар тэглэсэн нь БЗС-гийн хуулийг элтэд зөрчиж, зээлээ хаалгасан хууль бус явдал болжээ.

2021 онд Б.Баасандорж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ эгчийнхээ зээлийг гэрээгээ биелүүлээгүй байхад нь хууль зөрчин тэглүүлэхэд нөлөөлсөн үү?

Баримт 4

-ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж нь өөрийн найз Д.Ган-Эрдэнийг даргаар очсон төрийн байгууллага бүртээ дагуулж явдаг байжээ. ХЗДХЯ-нд төрийн нарийн бичгийн дарга, УБЕГ-ын даргын тушаалыг хашиж байх үед нь түүний найз Д.Ган-Эрдэнэ мөн л тус газруудад эрх бүхий албан тушаалтан байж.

Б.Баасандорж Засгийн газрын дотоод хяналт шалгалтын байгууллагыг удирдах албан тушаалд очихдоо мөн л . Гэсэн ч тус нөхрийг Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэргээр шалгаж, Чингэлтэй дүүргийн шүүхээс энэ сард торгох ял оноожээ.

Засгийн газрын “Шүүр” ажиллагааны хүрээнд ял шийтгүүлсэн хүнийг төрийн албанаас чөлөөлөхөөр болсон. Уг ажиллагааг хариуцаж байгаа Б.Баасандорж эрүүгийн хариуцлага хүлээсэн найзыгаа хэрхэн татаж гаргахыг харах үлдэв.

“Шүүр” ажиллагааны хүрээнд хууль бусаар буюу ямар нэгэн албан тушаалтны нөлөөтэйгөөр томилогдсон албан тушаалтнуудыг олж тогтоон, төрийн албанаас чөлөөлж шүүрдэн цэвэрлэх үүрэгтэй. Гэтэл авлигатай тэмцэж буй Засгийн газрын гол ажиллагааг хариуцаж байгаа этгээд өөрөө хамаарал бүхий этгээдүүдээ төрийн албанд суулгаж, амраг саднаа татвар төлөгчдийн мөнгөөр гадаад улсад сургаж буй эл явдал нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүйгээр барахгүй, бусдад нөлөөлж, авлига албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй баримтуудыг үзэгч та сонслоо.

Засгийн газрын дотоод хяналт шалгалтын байгууллага нь төрийн байгууллагын хүнд суртал, алдаа дутагдлуудыг илрүүлж, засах үүрэгтэй. Гэвч ийм хүнээр удирдуулж буй тус байгууллага авлигатай тэмцэж буй Засгийн хяналтыг хэрэгжүүлэхэд алдаа зөрчлийг бодитой илрүүлэх үү

Мэдээллийн эх сурвалж: "БЗС-гийн сайт дах нээлттэй мэдээлэл буюу тушаалд үндэслэв"

Сурталчилгаа

Сэтгэгдэл (25)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нүдэн
6 сарын өмнө
202.126.89.191

Явдаг хүүхнээ дүүргийн бүртгэлийн даргаар тавьчдаг хоншоортой эр гэсээн

Хуульч
6 сарын өмнө
202.126.89.207

Гэм буруутайг сэтгүүлч тогтоодош болсон юм уу? Шүүхэжс гэм буруутай хууль журам зөрчсөн нь тогтоогүй байхап ингэж бичиж байгаа нь зөв үү?

Луйварчид ЖАНГАА ид.
6 сарын өмнө
66.181.160.121

Яаасан??? Хулгай луйвар чинь илэрэээд сандараа юу??? наад балай үгэнд чинь хууртаад Монголыг тоносон луйварчдыг нуугаад далдлаад, арт түмнийг хуурааад өнгөрнө гэж найдсан хэвэээр үү??? түй май. Луйварчид жангаа ид.

Сийлэгмаа
6 сарын өмнө
66.181.178.158

Хуулийн нэгдсэн сайтад байх журам, БЗС-ийн сайтад байгаа тушаалыг татаж харахад энд бичсэн нь яг л байна даа.

ДОПИНГ МАФИ ийн гол хүн Баасандорж гэгч байна.
6 сарын өмнө
66.181.160.121

Б.Баасандорж чинь нөгөө Алдарт Увсын ДОПИНГ-ийн Мафийн гол хүн гэгдээд байсан мөн байна шүү дэ. Увсын Н.Батсуурь төрийн наадамд ДОПИНГТОЙ гарчаад байхад Монголын ард түмнийг доромжилж хуулийн дагуу 2 жилээр биш 11 сараар барилдах эрхийг нь хассан болж ЖҮЖИГ тавьсан. Тэр том ЛУЙВАР БУЛХАЙГ зохион байгуулсан ахалсан Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн Баасандорж гэгч чинь энэ шүү дээ. Допингтой гарсан Оюунболдыг эрхийг нь 8 жлээр хассан байдаг. ДОПИНГ аргалдаг Увсын гаралтай нөхдүүдийн мафийг энэ нөхөр толгойлдог. Одоо бүр БЗС- г тоносон байна шүү дээ.

Иргэн
6 сарын өмнө
109.42.177.141

Хөөрхөн шав хийсэн юм бдаг. Биендээ баймгүй хорчин нөхөр бна даа.

Уншигч
6 сарын өмнө
139.5.217.240

Бусад сангийхаа зарцуулалтыг бас ил болгооч!?

Зочин
3 сарын өмнө
116.206.83.106

Aztai l aaviin khuu bndaa

Zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Aztai l aaviin khuu bndaa

Zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Aztai l aaviin khuu bndaa

Zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Aztai l aaviin khuu bndaa

Zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Aztai l aaviin khuu bndaa

Zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Aztai l aaviin khuu bndaa

Zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Aztai l aaviin khuu bndaa

Zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Aztai l aaviin khuu bndaa

Zochin
3 сарын өмнө
116.206.83.106

Aztai l aaviin khuu bndaa

зочин
3 сарын өмнө
116.206.83.106

шалгадаг газар нь тэглэсэн, тэглүүлсэн хоёуланг нь шалгаад зохих хариуцлагыг нь хүлээлгэн хохирлыг нь барагдуулах хэрэгтэй шдээ, ингээд хов бичиж байхаар хэрэгжүүлэх хэрэгтэй шдээ ... холбогдох шалгадаг байгууллагуудын урагшгүй нь дэндчихсэн юм ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.