Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн, тус аймгийн III багийн нутагт байрлалтай 6700 болон 1359 ам метр талбай бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж, зориулалтыг нь өөрчлөн олгож, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа.
"Эдгээрээс гадна хууль бусаар олсон мөнгөө хамаарал бүхий хүний нэр дээр нээсэн дансанд байршуулж ашигладаг, Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн клуб нэртэй төрийн бус байгууллагатай холбоотой хууль бус үйлдэл ч шалгагдаж байгаа” хэмээн АТГ-аас мэдээлсэн. “Сүхбаатар-89” нэртэй тус клубт тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүтэн ТУЗ-д ажилладаг бөгөөд үүгээрээ дамжуулан хууль бус үйл ажиллагаа явуулсан байж ч болзошгүй аж. Тус клубт бүртгэлтэй зарим хүн Сүхбаатар аймгаас зарласан өндөр үнэ бүхий тендерүүдэд аж ахуйн нэгжүүдээ удаа дараа шалгаруулж байжээ. Түүгээр ч зогсохгүй Сүхбаатар аймгийн удирдлага УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт давуу байдал олгож, хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө бариулсан нь тодорхой болж буй гэнэ. Тиймээс АТГ-ынхан тус аймгийн удирдлагатай холбоотой хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг шалгах бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ одоо арай дэндэнээ. Бид үеийнхэнтэйгээ уулзаж нөхөрлөх сайхан дурсамжаараа аялах, шинэ сайхан дурсамж бүтээх, цаашлаад сэдхэл санаагаа өөдрөг байлгаж хүүхэд насандаа очдог спорт урлагаар тэмцэлдэж хөгжилдөн өөрсдийгөө сайхан эрчимээр цэнэглэдэг 89ийн үйо ажиллагааг яахаараа улс төртэй хутгаж холбодог байнаа. Одоо бидэнд хоорондоо уулзалдаж хөөрч хөгжих боломж зөвхөн энэ клубээр дамжиж байдаг. Хар багын тоглож хамт байсан ч амьдралын эрхээр салж одсон сайхан найзуудтайгаа холбогдож уулзан учирч хөөр баяр болдог юм шүү. Бидний нандин холбоог зангидаж байгаа 89 клуб маань бүх санхүү тайлан тооцоо нь ил шилэн байж бидэнд байнгын тайлан тавьдаг олонхийн оролцоотой ТББ юм шүү. Юм л бол муу санаа өвөрлөх дотор хүн аятай яахаараа ийм муухай байдаг байнаа. Сайхан юмыг сайнаар харж сурцгаагаасай. Харин ч бүгдэд үлгэр авмаар сайхан үйл бүтээж байгаа төгсөлтийн андууддаа баярлаж явдаг даа. Сайн үйл бүхэн дэлгэртүгээ. Хурай хурай хурай . Санаа муутан цөөрөх болтухай уухай уухай уухай