СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ-аас Сүхбаатар аймгийн удирдлагуудыг баривчилжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-3, 22.4-2 дахь хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэмээн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд нэлээд олон хууль бус үйлдэлд буруутгаж буй гэнэ. Эдгээр үйлдлээс гадна мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал ч илэрч байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ. Эл дөрвөн хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан 48 цагийн хугацаа өчигдөр дуусаж, шүүхээс батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ дээрх хүмүүсийн заримынх нь албан тушаалаа эрхлэхийг түдгэлзүүлэхээр болсон гэнэ.

Орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс хээл хахууль авсан, сонгон шалгаруулалтыг будилуулж, зарим компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй талаар хууль хяналтын байгууллагад ирсэн мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн нарийвчлан шалгаад тэднийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
139.5.216.181

СҮХБААТАРЧУУД СУ. БАТБОЛДООСОО ЭХЛЭЭД ДАНДАА ХУЛГАЙ ХИЙХ ЮМ

Зочин
7 сарын өмнө
103.212.116.147

za ter batsuuri , galindew naryn ugshlyn durakuud baigaa daa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.