ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хэлэлцүүлэгт оролцож байна.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг:
-6.5 хувийн экспортыг эзлэх хувь манай салбарт байгаа. Нийт одоогийн бүтээгдэхүүний 32.3 хувийг ХХААХҮ-ийн яам эзэлж байна.
Хамгийн гол нь хөдөө аж ахуйн салбар өөрөө Монгол Улсын ажиллах хүчний хоёр хүн тутмын нэгнийх нь асуудлыг шийдэж байна. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний ойролцоогоор 48.9 хувь нь энэ салбарт ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050, хот дүүргэлтийн үндсэн суурь асуудлын шийдэл нь хөдөө аж ахуйн салбар юм. Яагаад гэвэл, аймаг орон нутгийн дотоодын бүрэлдэхүүн үйлдвэрлэлийн 85 хувийг үндсэндээ хөдөө аж ахуйн салбар эзэлдэг.
Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас гол бодлого болгон хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн цаад гол утга учир нь нийт иргэдийг чинээлэг дундаж орлоготой иргэн болгох, Ази номхон далайн бүс нутагтаа дотоодын бүтээгдэхүүнийг нэг иргэндээ ноогдох хэмжээгээрээ өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх үндсэн зорилготой.
"Монгол малчин" хөтөлбөрийн хүрээнд бол хөдөө аж ахуйн яам өөрийн гэсэн биржтэй болсон. Тэрээр адууны тоог жилд 0.8 хувь, ямаа 1.9, хонийг 1.7 хувиар бууруулж, тэмээний тоог жилд 0.3, үхрийн тоог жилд 0.5 хувиар нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна. 2033 он гэхэд үндсэндээ нийт мал сүргийнхээ 22.7 хувийг бууруулах зорилго тавиад байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.