СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-11

🔴LIVE: Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа сайжирна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 долоо хоногийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хэлэлцүүлэгт оролцож байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх явдал юм. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх, малчид хөдөлмөрөө хорших, хоршоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхэд нь төрөөс зохистой бодлогоор дэмжихэд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн гол зорилго оршиж байна. 

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино.

Ингэснээр . Түүнчлэн мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавх дээшилнэ.

Хөдөөгийн хөгжлийг гэр бүлийн төлөвлөлт эдийн засгийн хөшүүрэгтэй хамтатган хэрэгжүүлэхийг зорьж байна. Үе шат бүрд нь тохирсон хоршоог бий болгоно. Малчид маань өөрсдөө нэгдэж нийлнэ.  Төр бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаас бус бүх зүйлсийг зааж зааварлахгүй.

Манай улс өнгөрсөн жил 120 мянган тонн мах экспортолсон. Гэсэн ч нийслэлийн махны үнэ буураагүй. Улаанбаатар хотын махны хэрэгцээний 90 хувийг ченжүүд хангадаг. Ингээд энэ хүмүүс махны үнийг тогтоож байна. Үүнийг гэхдээ буруутгах аргагүй. Гэхдээ

Малын түүхий эдийн үйлдвэрлэл өнөөдөр байгаа ч гэсэн малчдад очих нэмүү өртөг шингэсэн үнэ амьдралд төдийлөн хүрэлцэхгүй байна. Иймд хоршоо байгуулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд малчдынхаа амьдралын түвшинг дээшлүүлэхийг хүсэж байна. 

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжсэнээр 

  • Үр ашиг бүхий өртгийн сүлжээ бий болгоно
  • Малчдын мөнгөн урсгалыг тогтмолжуулна, орлогыг төрөлжүүлж нэмэгдүүлнэ
  • Нэмүү үнэ цэнийг бий болгож эдийн засаг дахь МАА-н салбарын болон хөдөөгийн үр өгөөжийн нэмэгдүүлнэ
  • МАА-н бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагааг тогтворжуулна
  • Орон нутгийн түвшинд мал эмнэлгийн тогтолцоо сайжирна, малын болон МАА-н гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуйг хангана гэж тооцоолж байна гэв. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.