Дуучин И.Мишээл хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хамтран ажиллаж байсан продюсертэй уран бүтээлийн гэрээ дуусмагц, дуунуудыг нь устгасан" талаар ярьсан байдаг. Энэ асуудлаар түүний продюсер байсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эхнэр Ц.Сарнайтай холбогдож байр суурийг нь хүргэсэн. Харин үүний хариуд дуучин И.Мишээл хөшигний цаана юу болсныг уудаллаа.
Дуучин И.Мишээл:
-Би Ц.Сарнай (Sweetymotion хамтлагийн дуучин), Б.Чинбат( МУГЗ) гэх хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн.
Энэ бүх цаг хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч, түшээ хийсээр цаг хугацаа өнгөрсөн. Тэдний гэр бүлд туслах хүн хүч хэрэг болсон, өвчин зовлон ч тохиосон бүх цаг үед нь хамт байж хамаг сэтгэл, алтан цагаа зориулсан юм шүү.
Инээсэн, мэндэлсэн, бараг зөрөөд өнгөрсөн хүнтэй намайг хардаж, эсэн бусаараа доромжлуулж, хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л бараг оршиж байхдаа ч Б.Чинбат гэж хүнд хараалгуулж маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий.
Энэ тухай Ц.Сарнай эгчид хэлж тусламж гуйхад нөхрөө өмөөрч, "Урлаг угаасаа ийм хатуу байдаг. Бид нар ч туулаад гарсан" гэж амыг минь хаадаг байсан. Эцэст нь иргэн Б.Чинбат нь миний биед халдаж, зодож миний итгэл цаашдын ажил түүгээр эцэслэгдсэн (гэрчтэй).
Мөн ээж, дүү хоёр луу маань "Танай охиныг урлагт хэн ч биш болгоно, гишгэх газаргүй болгоно" гэх санаатай дарамталсан, бусад дуучид, уран бүтээлчдыг доромжилсон, хаана ч хэзээ ч болоогүй зүйлсийг бичсэн мессежүүд нь одоо ч бий.
Мөн хоёр ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулж орхиж зугтаж байсан. Сүүлд л би үүний учрыг тунгааж олов. Би харамсалтай нь тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв.
7-8 жилийн хугацаанд дөрвөн дуу хийж өгснөөс нэг нь хулгайн дуу байсан учир устгасан. Нэг дууных нь клип нь таалагдаагүй учир ахиж шинээр хийх зорилгоор устгасан. Бусад дуунууд болон хийж байсан дуунуудыг ашиглах, дуулах эрхийг хаасан тул өөрийн Youtube сувгаас устгах нь зүй ёсны хэрэг биз ээ.
Миний нэр хүндийг ашиглаж цомог хийж өгнө гэж хөрөнгө оруулалт авсан 100 давсан сая төгрөгөө хүмүүст нь буцааж өгөөрэй. (Тэндээс би нэг төгрөгийг ч уран бүтээлдээ ашиглаагүй болно) Мөн миний тоглолтын орлогоос (мэдээж тэдний зохиосон дуу биш, ковер дуу дуулж олсон орлого) зээлж авдаг байсан мөнгийг эргүүлж өгөхийг найрсагаар хүсье. Би мөнгө тарьдаг хүн биш. Чаддаг хүмүүст нь төлөх ёстойгоо төлөөд дуунуудаа одоо хиймээр байна.
Хүндэтгэсэн Мишээл гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хаана ч иймэрхүү новш сүгнүүд байдаг. Тэдний л нэг. Шалихгүй амьтад байж. Монголын зах зээл жижиг болохоор л эд нар галзуурч байгаа юм.
Сарнай чаддаг пм бол чи яг түүн шиг т ороод ирдээ.Чи бол чадахгүй. Танайхаас Сүндэрээ мундаг
БУЗАР ГЭР БҮЛ ХУУРАМЧ ХУДАЛЧ ГЭР БҮЛ ЧИНБАТ САРНАЙ 2 ЯГ ЭЛЭГНИЙХАГАЛГААНД ОРСОН УУ ХАРЫ ҮЗИЙ
https://www.youtube.com/watch?v=Ueol14au__Q