Дуучин И.Мишээл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсанаар "Хамтран ажиллаж байсан продюсертэй уран бүтээлийн гэрээ дуусмагц, дуунуудыг нь устгасан" талаар ярьсан юм. Түүнээс хойш тухайн уран бүтээлүүдийг олны хүртээл болгоогүй талаар дурссан. Мөн тэрээр дуулсан дуунуудынхаа үгийг өөрөө бичсэн талаар онцолсон билээ. Дуучин И.Мишээлийн хамтран ажиллаж байсан продюсер нь хөгжмийн зохиолч, “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбат юм.
Энэ асуудлаар “Sweetymotion” хамтлагийн дуучин, продюсер Б.Чинбатын эхнэр Ц.Сарнайн байр суурийг сонслоо. И.Мишээл нь Ц.Сарнайгийн шавь нарын нэгд тооцогддог юм.
“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай:
-Өөрөө дууныхаа клипинд дургүй гээд дээр үеэс эхнээс нь нэг нэгээр нь устгаад байсан. Бидний талаас устгасан юм ёстой байхгүй. Жишээлбэл, youtube хаяг нь өөрийнх нь, паспортыг нь мэдэж байгаа учраас өөрөө л устгах эрхтэй. Бид эндээс устгаж чадахгүй байхгүй юу.
Монголконтент, Мобикомын “hitone” дээрх дуунуудаа өөрөө л очиж устгасан байна лээ. Бид эндээс устгасан зүйл байхгүй. “Гэрээ дууссан, одоо дуунуудаа устга” гэсэн ямар ч тийм яриа болоогүй. Ямар учиртайг нь өөрөө л мэдэх байх.
-Уран бүтээлийн хамтын ажиллагааны гэрээн дээр энэ талаар тодорхой зохицуулалт байсан юм уу?
-Ямар ч тийм юм байхгүй. Наадах чинь ташаа ойлголт яваад байгаа юм шүү. Өөрөө эхний гарсан дууныхаа клипийг устгасан. “Санаж байна уу” гээд дууны анхны клип нь таалагдаагүй гээд өөрөө устгаж байсан. Дараа дараагийн дуунуудыг яагаад устгасныг мэдэхгүй. Гэрээнд зааснаас устгасан зүйл байхгүй. Өөрийн хүсэл сонирхлоор л устгасан байх. Хэтэрхий нэг талыг барьсан ташаа мэдээлэл яваад байна. Чинбааг дуугаа зохиож өгөөд, хамтын ажиллагааны гэрээ нь дуусангуут дуунуудаа устгасан юм шиг буруу мэдээлэл яваад байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
угаасаа эд нараас хол бсан нь дээрээ
Ийм болоод л үхэх гээд байдаг байжээ
Мишээл арай яараа юу даа. Юмны мацаа хол шүү.
uiliin ur haalga anduurdaggui gj
uiliin ur haalga anduurdaggui gj
uiliin ur haalga anduurdaggui gj
Ү
Хогийн юмнууд хүүхэд дарамталж зарж амьдардаг байх нь..Зайл Чимбагаа аваад.
ЧИНБАТ САРНАЙГ БАЙХГҮЙ ХОЙГУУР МИШЭЭЛЭЭР БООВОО ХӨХҮҮЛЖ ХОШНОГДОЖ ШААДАГ БАЙСАН ГЭНЭЛЭЭ