СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эртний түүх, соёлын эд зүйлсээ худалдахыг завдсан археологич Д.Эрдэнэбаатар нарт торгох ял шийтгэв

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 сарын өмнө

Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалан өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.

НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн оны зун тус шүүхэд шилжүүлээд байсан. Гэвч шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамж гарган прокурорт буцаасан билээ. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаяр үндэслэлгүй гэж үзэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм. Гэвч археологич Д.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нар Дээд шүүхэд хандсан ч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, Эртний Ромын үе буюу Нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэрэгт холбогдуулан ЭЦА-ныхан 2021 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн юм.

“Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт эртний олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь хууль сахиулагчид саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарыг соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Тэдний хятад хүнд худалдахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэх тогтоол гаргасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Би
8 сарын өмнө
59.153.115.22

Ингэхээр хүн биш л юм сан. Худалдахаар завдсан гэж байгаа бол эртний түүхийн олон баримт судрыг Хятадад худалдсан Чулуундаа ял оноох ёстой доо

Зочин
8 сарын өмнө
126.27.113.121

Арай ч дээ, манай гайгүй археологичдын нэг ийм хэрэг үйлдэх гэж дээ. Үнэхээр харамсаж байна. Түүхийн эд өлгийн зүйлсээ худалдах бол мэргэжлийн булш ухаачдаас ялгаа юу байна

зочин
8 сарын өмнө
202.21.127.167

Энэ Эрдэнэбаатар чинь хятадын мөнгөний амтанд орчихсон хүн ш дээ. Хүннүгийн соёл бол Хан улсаас авсан зүйлс гэсэн утгатай яриаг хятадын сургуулиуд дээр хийгээд явж л байсан хүн шүү дээ

Зочин
8 сарын өмнө
202.55.188.97

Арчаагүй лалр л байсан байна шүү энэ Эрдэнэ баатар гэж бас тэр Адиятай ч юуу ч ярихвэ дээ

Зочин
8 сарын өмнө
45.117.32.5

Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар, нэр хугархаар яс хугарсан дээр дээ шунал аа гэж нэг удаагийн үйлдэл биш байхаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.