Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзлаа.
Тус шүүхэд Д.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир гомдол гаргасан бөгөөд тэрбээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шинжээчийн дүгнэлт дахиж гаргуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж буй билээ.
НПГ-аас Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Гэвч тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамж гарган прокурорт буцаахаар болсон юм. Харин НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаяр соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан гэх эл хэрэгт эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсныг бид цаг тухайд нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн билээ.
Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, Эртний Ромын үе буюу Нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэмээн буруутгаж буй. Уг нь 2021 оны гуравдугаар сард “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр түүх, соёлын эд зүйл худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан юм. Тэдний худалдах гэж байсан Хүннү гүрний үеийн олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг түүх, соёлын нэн хосгүй биет өв гэж шинжээчид дүгнэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хулгайлаад зарах гэж байсан нь тодорхой шүү дээ. Женкогийн ивээлийн хулгайч
Д.Эрдэнэбаатараас гадна бас С.Чулуун гэж нэг хулгайч байгаа Женког тойрсон хүмүүс бүгд хулгайчид шдээ
Д.Эрдэнэбаатараас гадна бас С.Чулуун гэж нэг хулгайч байгаа Женког тойрсон хүмүүс бүгд хулгайчид шдээ