Канадын Торонто хотноо дэлхийн 130 орны төлөөлөгч оролцдог "PDAC 2024" уул уурхайн чуулга уулзалт болсон. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бөгөөд Ж.Ганбаатар сайдын охин Г.Хүслэн томилолтын багт багтсан гэх мэдээлэл цацагдсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг “Өөрийн охиноо төрийн зардлаар гадаадад авч явлаа" гэсэн шүүмжлэл гарсан юм. Дээрх асуудалтай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр албан ёсны тайлбар өглөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-Төрийн мөнгөөр авч явна гэсэн ойлголт байхгүй. Манай яамнаас гурван хүн "PDAC 2024" чуулгад оролцсон. Монгол Улс хоёр дахь жилдээ чуулганы үеэр асар ажиллуулж, асарт зогсох оюутнуудыг цалинжуулж ажиллуулсан. Гурвуулаа ажил нь амждаггүй учраас оюутнуудыг авч ажиллуулсан. Төр, улсаа бодоод ажилд маань тусалсан. Канадад тодорхой хөлстэйгээр оюутнууд ажиллуулдаг ажил дээр охиноо ажиллуулсан. Төрийн мөнгөөр, УУХҮЯ-ны мөргөөр явсан асуудал байхгүй. Төрийн мөнгөөр явсан гэдэг баталгаагаа гаргаад ир л дээ. Манай охин Канадын Торонтогийн их сургуульд сураад төгссөн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ger bylerree niilj turiin ajil hiideg said monhold maain l bna daa diilehgyi bol ajlaa uguuchee
Ger bylerree niilj turiin ajil hiideg said monhold maain l bna daa diilehgyi bol ajlaa uguuchee