Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг Канад Улсад зохион байгуулагдсан PDAC 2024 чуулганд охиноо дагуулаад явж байна гэх зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Тодруулбал, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг төрсөн охиноо салбар яамандаа ажиллуулж, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан PDAC 2024 чуулганд дагуулан явж байна гэх зураг шүүмжлэлд өртөөд байна.
Харин энэ талаар УУХҮ-ийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийг хараагүй. Манай яаманд Г.Хүслэн гэж хүн ажилладаггүй. УУХҮ-ийн сайдын хоёр охин Канад улсад амьдардаг гэдэг мэдээлэл байдаг” гэх хариултыг өгсөн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ганбаатар гэж шуналын туламын барьсан хотхонд өөрийнх нь үйл ажиллагаа явуулдаг газрууд дүүрээд зогсоолгүй, бохир заваан СӨХ гүй шахам. Оршин суугчдынхаа эрх ашгийг боддоггүй, өндөр өндөр барилга бариад цонх хаагдаад шорон шиг харанхуй нүхэнд амьдарч бна. Гадна доторхи цэвэрлэгээ гэж байхгүй. Зарах болохоороо өндөр үнэ хэлж зарчихаад өөрийнхөө орлогыг бодоод оршиг суугчдаа хохироогоод ёстой цадахгүй новш юмаа.
Муулах, харлуулах юмаа ч олж ядах юмаа . Энэ ер нь хэнд хэрэгтэй юм .
Бас барилга хоорондын зайг мэдэхгүй мэдэх албагүй гэсэн байна лээ ёстой жудаггүй нөхөр