АТГ-аас "Ногоон автобус"ны хэрэгт холбоотойгоор Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорт хүргүүлсэн билээ.
Сайдын ажлаа өгсөн ч тэрбээр УИХ-ын гишүүний үүргээ гүйцэтгэхийн дээр Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.
Гэвч тэрбээр өчигдөр /2024.01.25/ Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр өчигдөр албан ёсоор чөлөөлөгджээ.
Энэ талаараа тэрбээр "Чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн 12 дугаар сард бичсэн байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж, энэ сарын 11-ний өдөр гаргасан юм. Сүүлийн саруудад надтай холбогдуулан улс төр, эрх зүйн хэрэг явдал янз бүрийн ашиг сонирхлуудаар сүлбэлдэн нөхцөлдөж зохион байгуулалттай ажиллагаа болон үргэлжилж байгаа нь цаашид намын хамт олон, итгэж сонгосон иргэдийн эрх ашигт хохирол учруулж болзошгүйг харгалзан намын гишүүний улс төрийн ёс зүйн зарчмаа баримтлан ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан болно.
Хамтран ажилласан журмын нөхөддөө чин сэтгэлийн угаас талархал илэрхийлье. Шинээр сонгогдсон Н.Батсүмбэрэл даргад ажил үйлсэд нь их амжилт, эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.