Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл уг доромжилсон агуулга бүхий зураг бичлэгийг нийтэлсэн иргэн уучлалт хүсжээ.
Тэрбээр "Иргэн М..... би өөрийн гаргасан болчимгүй үйлдэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон, Монголынхоо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсэж байна.
Он гарахын өмнө сошиал орчинд тухайн үед Ерөнхийлөгчийн мэндчилгээний үеэр зурагтаа унтраа, тогоо хэмнэ, мөн миний гаргасан үйлдэлтэй төстэй зургууд цацагдаж байсныг би хараад тухайн үед юу ч бодолгүйгээр, ямар нэгэн санаа агуулаагүйгээр санаатай бус, ёс бус үйлдэл гаргаж олон нийтийн сүлжээнд уур бухимдал төрүүлсэндээ маш их харамсаж байна.
Би Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд ямар нэгэн хувийн өс хонзонгийн зүйл байхгүй болно. Би жирийн нэгэн гэр бүл, үр хүүхэдтэй монгол эмэгтэй гэдгээ энд дахин дахин хэлмээр байна.
Энэ бичлэг цацагдсанаас хойш би маш их сошиал дайралтад өртөж сэтгэл санааны дарамтад байх болсон. Эцэст нь сошиал орчны нөлөөлөл гэдэг бага насны хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүнд ч сөрөг нөлөөтэй байдгийг маш сайн ойлголоо. Намайг уучлаарай" хэмээн өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Soliotoi zolig,naad xuuxduuddee yu zaaj surgaj baigaa yum.
Хэлсэн үг идсэн хоолондоо эзэн болж сур.монголчууд төрөө дээдэлж хүндэлж явдаг болохоос.явган бөгс бөөр ярьдаггүй ард түмэн..ёстой малаас дор хүүхэн юмдаа