СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр доромжилсон агуулга бүхий бичлэг нийтэлсэн үйлдлийг шалгаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд зүй бус бүдүүлэг үйлдлээр хандалт авах, учир мэдэхгүй хүүхдүүдийг оролцуулсан бичлэг цахим орчинд нийтлэх үйлдлийг дэмжихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.2 зэрэг хууль тогтоомжид зааснаар эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ зөв хүмүүжил, харилцааны зөв соёл төлөвшүүлэх, зөв үйлдлээр үлгэрлэх, манлайлах үүрэгтэй юм гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
59.153.113.22

Зөв

Зочин
10 сарын өмнө
202.21.107.132

Эцэг эхийг нь шийтгэ

Зочин
10 сарын өмнө
103.57.93.160

Төрийн тэргүүнээ доромжилж байгаа нь орчин тойрны хүмүүсийн нөлөө.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.