СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: З.Буяндаваа: Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарын эзгүйд хэргийг нь шийдэж болохгүй гэж шүүх үзэж байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарын 20 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, прокурорт буцаах шийдвэр гаргалаа. Энэ асуудлаар нэхэмжлэгч талын өмгөөлөгч З.Буяндаваагийн байр суурийг сонслоо. 

Өмгөөлөгч З.Буяндаваа: 

-Үндэсний аюулгүй байдал энэ улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал учир шүүхэд итгэх шаардлагатай. Гэхдээ иймэрхүү хэргээс болж улс орон хэдэн их наяд төгрөгөөр хохирдог асуудал цаашид үргэлжилсээр байх уу гэдэг асуултад шүүгч нар хариулаасай. Шүүх нэг гараараа яллагдагчийг явуулж, нөгөө гараараа яллагдагчийг эзгүйд хэргийг шийдэхгүй гэдэг байдлаар шийдвэр гаргаж болохгүй. Хохирогч нарын өмгөөлөгчдийн зүгээс захирамжтай холбоотой гомдлыг давж заалдах шатны журмаар гаргана. Хохиролтой холбоотой асуудалд шинжээч нар ажилласан. Шинжээч нар ажилласан нотлох баримт хавтаст хэрэгт байгаа.  гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
59.153.114.75

ТЭГВЭЛ ӨӨРСДӨӨ ЗУГТААД БАЙВАЛ ЯАХАВ. БАТТУЛГА НЬ Ч БАС ИРСЭНГҮЙ Ш ДЭЭ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.