Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, "Төмөр замын зураг төслийн институт" ХХК, "Кью Эс Си" ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741000360244 дугаартай 322 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн товыг зарласан.
2023 оны 11 сарын 21-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч, оролцогч нарын зүгээс шүүх хурал давхардсан, өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгч шинээр авсан тул хэргийн материалтай танилцах хугацаа олгох, мэтгэлцэх зарчмаар хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 12 сарын 19-нд 09 цагт хүртэл зарласан.
2023 оны 12 дугаар сарын 19-нөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явагдаж байна. Өнөөдөр 16.00 цагт ерөнхий шүүгч Д.Дарьсүрэн гаргасан шийдвэрийг уншлаа.
Шүүгч Д.Дарьсүрэн:
-Хэргийг шүүхээс прокурорын байгууллага руу буцааж байна. Хэргийг гурав тусгаарласан. Хэрэгт авагдсан материалуудыг судлан үзсэн. Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарт холбогдох "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг хууль бусаар шилжүүлэн авсан хэргийг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нартай бүлэглэн үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн. Яллагдагч Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нар нь мөрдөн шалгах явцад оргон зайлсан үндэслэлээр хэргийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн.
Хэргийн оролцогч нарын хэргийг тусгаарлахдаа прокурор "хэргийг шүүхэд саад болохгүй" хэмээснийг шүүх юу гэж үзсэн бэ гэхээр, "прокурор үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна" гэж үзсэн. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хэргийг тусгаарласнаар бусад яллагдагч нарын хэргийг шүүхэд ямар ч саад учруулахгүй гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Д.Эрдэнэбилэгийн хэргийг анхан шат дээр хэлэлцэж байхад "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" болон Хөтөл "Цемент шохой" үйлдвэрийн хэргүүд ирж, нэгтгэгдсэн.
"QSC" компанийн хуулийн этгээдийг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ХШТХ-ийг ноцтой зөрчсөн гэдэг хүсэлтийг шүүх хүлээн авсан. Яллагдагчаар татсан тогтоол ойлгомжгүй байна гэдэг хүсэлт ирсэн зэрэг шалтгааны улмаас хэргийг прокурорын шатанд буцааж шийдвэрлэлээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ПРОКУРОРООС Ч ЮМУУ, ЭСЭРГҮҮЦЭЖ ШҮҮХЭЭР ШИЙДЭХ БАЙЛГҮЙ, АРАЙ Ч ИНГЭЖ МУУХАЙ ДАВРУУЛААД БАЙХГҮЙ БАЙЛГҮЙ.
ЭРДЭНЭБИЛЭГИЙГ НЬ ЗОРИУД ОРГУУЛААД ТЭР ЭТГЭЭДИЙГ БАЙХГҮЙ БАЙНА ГЭДГЭЭР ХЭРГИЙГ УДААШРУУЛЖ БАЙНА ГЭЖ АРД ОЛОН ШҮҮХИЙГ МУУХАЙ ХАРДАЖ БАЙГАА ШҮҮ, ТӨР ЗАСАГ АНХААРАЛДАА АВЧ БАЙГАА БАЙЛГҮЙ.