Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 16 цагт боллоо. Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарын 20 хүнд холбогдох хэргийг шүүхээс прокурорт буцаалаа.
Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат:
-ОХУ-ын "Ростех" ХК-ийн энгийн хувьцаа Монголд шилжиж ирсэн. Бид улс төр, популизмаас болж олон жил төөрөгдсөн. Үнэндээ энэ асуудал энгийн хувьцаа, эзэмшлийн тухай ойлголт. 9.3 их наядын хохирол гэдэг бол газрын доорх эрдэнэс, түүхий эд баялгийг үнэлсэн үнэлгээ. Эрдэнэтийн 49 хувь Монголын ард иргэдийн өмч мөн. Энэ өмчийг шууд ухагдахуунаар нь хохирол гэж үзээд ОХУ-д байсан хөрөнгийг эд нар хулгайлчихаж гээд байгаа нь буруу мэдээлэл.
Шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцааж байгаа нь, энэ хэрэгт холбогдогч нар нь өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлснийх. Эрдэнэтийн 49 хувийн энгийн эзэмшлийн хувьцааг Засгийн газрын шийдвэрээр оруулж ирэхэд нь гарын үсэг зурсан нь би мөн.
Ингэлээ гээд энэ улс оронд ямар хор уршиг учирсан юм бэ? Зүгээр энгийн хувьцааны эзэмшлийн хувийг л авчирсан болохоос Монголын өмч Монголдоо л байсан. Хуулийг буруу ашиглаад байна. Хүмүүсийг ялгаж болохгүй. Тиймээс энэ шалтгаануудыг шүүх дүгнэж үзээд хэргийг буцаах шийдвэр гаргалаа.
Надад ард түмнээс ичиж зовоод байх зүйл байхгүй. Учир нь энэ Монгол Улсад ашигтай туссан гэдэг нь үнэн ш дээ. Үүнээс бид хувь хишгээ хүртсэн. Хэзээ улс төржүүлэхээ болих юм бэ. Хэн дуртай улс төрийн намууд нь худал мэдээллээр шүүхийг дарамталж болохгүй. Би Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шууд удирдлагад байсан сайд. Ч.Сайханбилэг цагаадвал би цагаадна. Буруудаад ял авбал би цуг ял авна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ял авна