"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг Нүүрсний сонсголд оролцуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар түр хорооны ахлагч Б.Энхбаярт өчигдөр тавьсан. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүний хувьд өчигдөр Нүүрсний сонсгол дээр Б.Ганхуягийг оролцуулах хүсэлт тавьсан. Учир нь дандаа Б.Ганхуягийн гарын үсэг зурагдсан нүүрсний гэмт хэргийн талаар сонсгол хийж байна. Гол хүнийг нь шоронд цагдан хорьчихоод улс орон даяар ар хударгаар нь яриад суудаг байж болохгүй. Б.Ганхуягт өөрийгөө өмгөөлөх, тайлбарлах эрх чөлөөг нь өгөхгүй байна.
Түр хорооны ахлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт асуудлыг тавьсан. Б.Энхбаяр "Оролцуулах хүсэлтийг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Шүүхээс боломжгүй гэж шийдсэн” гэсэн.
Үүний дагуу өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн удирдлагуудтай уулзахад “Б.Энхбаяр сайдаас ямар ч хүсэлт ирээгүй" гэлээ. Хууль зүйн сайд худлаа ярьсан байна. Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах эсэх нь УИХ-ын шийдэх асуудал. Шүүх энэ асуудлыг шийдэхгүй гэсэн.
Дараагийн Хянан шалгах түр хорооны хурал дээр энэ асуудлыг ярина.
Б.Ганхуяг "Нүүрсний сонсголд оролцуулж, ярих боломжийг өгөөч ээ" гэдэг хүсэлт тавьсан. Хянан шалгах түр хорооны ахлагч Б.Энхбаяр, Б.Ганхуягийг оролцуулах асуудлыг шийднэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жинхэнэ завхрал. Маш энгийн асуудал. Шүүгдэж байгаа хүн үгээ хэлэх эрхтэй. Тэр эрхийг нь хааж байгаа бол шүүхэд өөрт нь асаадал байна. Шүүхэд хөндлөнгөөс хэн нэгэн нь нөлөөлж байна гэсэн үг. Оруулцуулах боломжгүй байсан юм бол яах гэж гэрчээр дуудсан юм бэ. Жинкэн хошин шогийн төр засаг юмаа нээрээ. Нүдэн дээр мэдрэлтэж өгөх юмаа. Яахвээ ард түмний хүч ямар байдгийг харж улсаа сүйрүүлэхийг хүсээд байгаан бна л даа.
Энхбаяр гэж худлаа попорсон хачин нөхөр байнаа шударга царайлаад цаанаа дарга нартаа долигносон худлаа гар байндаа