"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг Нүүрсний сонсголд оролцуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар түр хорооны ахлагч Б.Энхбаярт өчигдөр тавьсан. Түр хорооны ахлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Оролцуулах хүсэлтийг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Хариу өгөөгүй байгаа тул Б.Ганхуягийг сонсголд оролцуулах ажлыг та хөөцөлд" гэсэн утгатай үг хэлсэн билээ. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхэд хандлаа.
Учир нь, өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүх дээр хавтаст хэрэгтэйгээ танилцаж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Нүүрсний сонсголд оруулах хүсэлт гаргажээ. Мөн, Б.Ганхуягтай уулзах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Тэрбээр энэ талаар "УИХ-ын гишүүний хүсэлтэд удаахгүй хариу өгөх байх гэж найдаж байна. Тийм, үгүй гэсэн хариуг яаралтай өгөөч гэсэн хүсэлт өгсөн хэмээлээ.
Хариу өгсний дараа мэдээлэл хийх ба мэдээллийг бид та бүхэнд шууд дамжуулан хүргэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.