СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴ШШГЕГ: Б.Ганхуягийн цусан дахь хүнцэлийн хэмжээ хэвийн гарсан

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн үс, цуснаас нь хүнцэл, хар тугалга илэрч, санаатайгаар хордуулж алахыг завдаж байна хэмээн түүний ар гэрээс мэдээлэл хийсэн. Уг мэдээллийг ШШГЕГ-аас няцааж, дараах тайлбарыг өглөө.

Хорих 461-р ангийн Ерөнхий эмч, хошууч Г.Эрдэнэчимэг:

-Б.Ганхуяг 2022 оны 12 дугаар сарын 7-нд цагдан хоригдсон. Тухайн үеийн үндсэн жижүүр эмчийн үзлэгээр биеийн эрүүл мэндийн байдал тогтвортой, амин үзүүлэлтүүд нь хэвийн, хоёр хөлийн шилбээр хуучин харшлын сорвитой гэсэн бүртгэл байдаг. Хоригдсон цагаасаа хойш хариуцсан эмчийн хяналтын үзлэгт явдаг. Хорих ангийн эмнэлэгт гурван удаа, 5 дугаар сард "Интермед", 11 дүгээр сард "Сонгдо" эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн. Зургаан удаа лабораторийн шинжилгээнд, багажийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан байдаг. Шинжилгээгээр эмгэг өөрчлөлт одоогоор илэрсэн зүйл байхгүй байна. .

Цусны ерөнхий шинжилгээгээр цагаан эс ихсэж, үрэвслийн шинж тэмдэг илэрдэг. Биохимийн шинжилгээгээр элэгний эсийн задрал үүсээгүй, бөөрний үйл ажиллагаа хэвийн. Өнөөдрийн байдлаар уг шинжилгээгээр хордлогын шинж тэмдэг илэрсэн зүйл байхгүй байна.

Бид 10 дугаар сард Арьс судлалын үндэсний төвийн эмч авчирч, үзүүлээд эдийн шинжилгээнд хамруулсан. Эдийн шинжилгээгээр хөл дээрх энгийн хайрс гэдэг шинж тэмдэг тогтоогдсон гэв.

ШШГЕГ-ын Эмнэлгийн мэргэжлийн хэлтсийн дарга, хурандаа н.Лхамсүрэн: 

-Хүнцэл химийн элемент нь байгаль ус, далайн гаралтай бүтээгдэхүүн рашаан гэх мэтэд байдаг. Нэг литр усанд 0.01 мг хэмжээтэй байдаг. Мөн үр тариа, мах, сүүн бүтээгдэхүүнд стандартын дагуу байдаг. Хүний биед ч байдаг ба 6.25-12.5 мг байхыг хэвийн хэмжээ гэж үзнэ. Үхэлд хүргэх хэмжээ нь 0.06-0.2 грамм байдаг. гэсэн үг гэлээ.

ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй: 

-Монгол Улсад ял эдэлж буй хоригдол, хоригдогч нарын аюулгүй байдал, амь нас эрүүл мэндийг манай байгууллага хариуцдаг. Б.Ганхуягийн ар гэрийн зүгээс хийж буй мэдээллийг няцааж байна. Хэн нэгэн гэмт хэрэгт холбогдож, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн байгууллагын нэр хүндэд халдаж болохгүй. Б.Ганхуяг хоригдогчийн биеийн байдал хэвийн байгааг албан ёсоор хэлж байна. Нүүрсний сонсголд оруулах эсэхийг шүүхийн байгууллага шийдэх асуудал гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
139.5.216.216

Ганбаатар гишүүн ноцтой л юм яриад байсан даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.