СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Б.Нарантуяа: Миний дүү Б.Ганхуягийг "Шүүх танхимд үнэнийг хэлнэ" гэснээс болж алахыг завдаж байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийж байна.

Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа: 

-Монгол Улсад цагдан хоригдож байгаа гэм буруу нь тогтоогдоогүй ямар ч хүн эмнэлгийн үйлчилгээ авах бүрэн эрхтэй. Хорих 461-р ангид хоригдож буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал есдүгээр сарын 25-наас хойш огцом муудсан байгаа. Урьд нь даралт унах гэх мэт янз бүрийн эмгэг биед нь илэрч байсан удаа байхгүй. Эхнэр болон гэр бүлийн хүмүүс долоо хоног бүр очиж уулздаг байсан. Бидний таамгаар есдүгээр сарын 12-нд Б.Ганхуяг шүүх хурал дээр ноцтой мэдээллүүдийг ярьсан. Энэ үедээ гэсэн.

Ингээд есдүгээр сарын 23-наас даралт нь хүчтэй унаж, толгойны араас маш хүчтэй өвдөлт өгч бөөлжиж суулгасан. Ингээд гэр бүл өмгөөлөгчийн хүсэлтээр 25-нд эмнэлэгт хэвтсэн. Биеийн байдлын талаар үнэн бодит мэдээлэл өгөхийг удаа дараа хүссэн ч "тогтвортой" гэдэг хариулт өгч байсан.

Мөн 10 дугаар сард Б.Ганхуягийн хөл дээр их хэмжээний шарх үүссэн байсан ч 461-р ангийн эмнэлгээс "биен дээр ил үүссэн шарх сорви байхгүй ээ" гэсэн. Хүний бие дээр шарх үүссэн байхад байхгүй хэвийн гэж хэлж байгаад гомдолтой байна.

Хоол идэх үед байнга дотор муухайрах шинж тэмдэг үүссэний улмаас гэр бүлийн зүгээс нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэх хүсэлт тавьсан. Ингээд 11 дүгээр сарын 21-нд "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Гэр бүлийн хүсэлтийн дагуу үс, шээс, цусанд нарийн мэргэжлийн хүнд металл хордлогын шинжилгээ авсан байна. гэж гэр бүлийн зүгээс үзэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.