СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Чөлөөт хэвлэлийг хаасан энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоохгүй бол МСНЭ шат дараатай тэмцэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас ирсэн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо Зариг сайтын хандалтыг хязгаарлажээ.

Тодруулбал, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг витамин зарсан зэрэг нийт гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. 

Үйл явдалтай холбогдуулан ХХЗХ өнөөдөр өглөө тус сайтыг хаасан нь "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл мөн" гэж Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл үзэж байна. Иймд прокурорын бичгийг үндэслэн zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад шаардлага хүргүүлж байна

Уг шаардлагад, 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танаа, 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д иргэний “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх, эрх чөлөөг баталгаажуулж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” хэмээн заасныг төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй хууль сахиулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд шат дараалан зөрчиж, www.zarig.mn мэдээллийн сайтын хандалтыг хаасан үйлдлийг хууль бус хэмээн МСНЭ үзэж байна.

Мөн мэргэжлийн холбоод, сэтгүүлчид эрс эсэргүүцэн хэвлэлийн эрх чөлөө болон сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хөндсөн эл арга хэмжээгээ цуцлахыг Танаас хатуу шаардаж байна.

www.zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ШЕЗ-ийн нэр хүндэд халдсан гэх гомдлын дагуу Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа ч “илт худал мэдээлэл” мөн эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, сэтгүүлчийг гэм буруутай мэтээр хандаж байгаа төдийгүй хүчин төгөлдөр хуулиас давсан журмыг хэрэгжүүлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь тэрхүү журамдаа ч тусгагдаагүй үндэслэлээр чөлөөт хэвлэлийг хаасан энэхүү хууль бус үйлдлийг даруй таслан зогсоохгүй бол МСНЭ шат дараатай тэмцэж, Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандахаа мэдэгдэж байна.

Эх сурвалж: MPA, МСНЭ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.104

Бүх юм тодорхой тогтоосон хэм хэмжээний дагуу хэрэгждэг. Тэр хэм хэмжээг давсан тул хуулийн байгууллагаас Зариг сайтыг хаах чиглэл өгсний дагуу л ажиллаж, юу нь болохгүй гэж. Өнөрөөг дагаж хуцалдаад та нар балрана шүү

Irgen
1 жилийн өмнө
70.187.210.175

Setgyylchidiin heseghen unuruu gedegiig dagagchid odoo bolidoo huuli ene uls orond bas baigaa shyy ta byhen luivar hulgaichdiig nuuj getee hiij olson hurunguu il bolhoj chadahgyi baigaa ene setgyylch nettei tarhi ygaagchiig dagaj duuriahaa boli ofoo haaltiin geree gedeg luivriin geteeg horigloh huuli gargaj hetegtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.