СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 ХХЗХ: Zarig.mn сайтыг хаахгүй гэж хэлэх эрх бидэнд байхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Зариг сайтын Монголоос хандах хандалтыг хаасан асуудалдаа ХХЗХ тайлбар хийлээ.

ХХЗХ-ны хуульч:

-Тус сайтын хандалтыг хязгаарлах жагсаалтад оруулсантай холбоотойгоор олон нийт тайлбар мэдээлэл өгөөч гэх хүсэлт ирсэн. ХХЗХ нь Харилцаа холбооны хуулийн 9.1.14 дэхь заалт, домайн нэр ашиглах журмын 6 дугаар зүйлийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дүгнэлт шийдвэрийг үндэслэн уг зөрчилтэй домайн нэрийг хязгаарлах шийдвэрийг гаргасан.

СХД-ийн прокурорын газрын 2023.12.01-ний өдрийн 116 тоот прокурорын зөвшөөрөл, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 2023.12.01-ний өдрийн 9/6 шийдвэрийг үндэслэн Зариг сайтын хандалтыг зөрчилтэй жагсаалтад оруулсан. Ямар үндэслэлээр хязгаарлах шийдвэр гаргасныг холбогдох хууль хяналтын байгууллагаас тодруулах нь зүйтэй. Хороо бол мөрдөн байцаагчийн шийдвэрийг үндэслэж л арга хэмжээ авсан. 

Мөрдөн байцаагийн дүгнэлтэд бусдын 56 малыг хулгайлсан гэх хэрэгт нөлөөлсөн тул тус сайтыг хэрэг мөрдөж байх хугацаанд хязгаарлаж өгнө үү гэж хүссэн байна. Мөн ЦЕГ-ын шийдвэр ирсэн тул бид шийдвэрээ гаргасан. Эрх бүхий байгууллагаас зөрчил арилсан гэж үзвэл бид тус сайтыг нээнэ. 

ХХЗХ дангаараа, санал санаачлагаараа аливаа домайн нэрний хандалтыг хязгаарладаггүй, хууль эрхзүйн байгууллагын шийдвэрийг үндэслэн технологийн дэмжлэг үзүүлдэг. "Боломжгүй" гэж хэлэх эрх байхгүй, хэрэгжүүлэх л үүрэгтэй. 

Энэ зохицуулалт 2013 оноос хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 6183 зөрчлийг хязгаарласан. Үүний 80 хувь нь мөрийтэй тоглоом, садар самуун сурталчлах, оюуны өмч хулгайлах зэрэг зөрчлүүд байна. 

Эх сурвалж: MPA, ХХЗХ

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ганга
1 жилийн өмнө
202.126.90.24

Заригаас айж үхэхнээ

Иргэн
1 жилийн өмнө
103.57.93.210

Цагдаагийн шалгаж буй хэрэгт порокурор хяналт тавьж шүүх эцэслэн шийдвэрлэдэг олон улсын зарчимтай. Танай хороо цагдаагийн гар хөл болжээ. Маргалдагч талуудын нэгний нь талд ордог хаанахын ёс вэ?

Зтчмн
1 жилийн өмнө
66.181.184.245

Ман намд ийм хоосон толгойтой юмс их байдаг дандаа бэртэгчин 21р зууны залуус биш өдар хоногоо арайхиж өнгөрэөсөн арчаагүй ..Өөрсдөө ийм ямар 1ажил төрөл хийж чадахгүй атаархал барьцамтгай зантай.Ман намд олигтой залуус ордоггүй дандаа золбин гуйранч өлөн өссөн юмс цүнх барьж долоож явсаар нэг сандалд суунаа.гэхдээ чадваргүй юу ч хийж чадахгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.