СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 "Та нар буруу газраа ирсэн байна, гэхдээ хуульд өөрчлөлт оруулах талаар санаачилгатай ажиллана"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас ирсэн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо Зариг сайтын хандалтыг хязгаарласан. Үйл явдалтай холбогдуулан ХХЗХ өнөөдөр өглөө тус сайтыг хаасан нь "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл мөн" гэж Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл үзэж байна. Иймд прокурорын бичгийг үндэслэн zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад шаардлага хүргүүлсэн. 

Уг шаардлагыг ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээн авсан. Тэрбээр, Цахим хөгжлийн сайдын ажлыг хийж байгаа болохоос цахим сайтыг боомилох эрх хуулиар байхгүй. Та бүхнийг хүндэтгээд шаардлагыг хүлээн авлаа.

Энэ асуудал бол зөвхөн Н.Өнөрцэцэг гэх хүний асуудал биш. Монгол хүн бүрийн үгээ хэлэх, ХМХ-ийн байр суурийг илэрхийлж буй хэрэг мөн. Би өнөөдөр өглөө мэдээлэл авсан. ХХЗХ-ны дарга руу мэдээлэл хүсэж ярьсан. Процедурыг харахад ХХЗХ-ны журам, тусгай зөвшөөрөлд тусгагдаж байгаа гэрээний үндэслэл, Харилцаа холбооны тухай хуулийн дагуу шүйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. ХХЗХ бол яамны дэргэдэх агентлаг биш олон улсын байгууллагын тавьсан шаардлагын дагуу интернэтийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай хамтран ажилладаг байгууллага. Үүрэг авсан журмын дагуу прокурорын бичиг ирж, ШЕЗ гомдол гаргасан тул дүгнэлтээ явуулсан байна. Цагдаагийн байгууллага үүний дагуу шаардлага тавьсан тул журамд заасан нөхцөл шаардлагын дагуу арга хэмжээ авсан юм байна.

Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол ардчиллын суурь зарчим. Би улс төрч хүний хувьд ямар ч сайт, ХМБ-ыг хориглож байгаагүй. 

Өнөөдрийн нөхцөл байдлыг бид дүгнэх ёстой. Жишээ нь Өнөрөөгийн явуулж байгаа мэдээлэл, үг болгон надад таалагддаггүй ч үг хэлэх эрх чөлөөг нь үргэлж хүндэтгэнэ. Бид ардчиллаас олж авсан эрх чөлөөнийхөө төлөө та бүхнийг хүндэтгэж байна.

Одоо бид шийдэл ярих ёстой. Прокурорын байгууллага дүгнэлт гаргаж, цагдаагийн байгууллага хүсэлт явуулжээ. ХХЗХ-г өмгөөлж байгаа хэрэг биш. Яагаад үүнийгээ ЦХХХЯ-нд мэдээлэхгүй байгаа юм бэ. Цахим хөгжил хариуцсан сайдын хувьд надад яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Би ийм хүсэлт тавьж цагдаагийн байгууллагад бичиг явуулсан.

Би ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд асуудал танилцуулж, хуулийн дагуу эцсийн шийдвэр гарсны дараа тус сайтыг хязгаарлах арга хэмжээ авья гэх хуулийн өөрчлөлт хийх ажлыг эхлүүлнэ гэж бодож байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зоин
1 жилийн өмнө
66.181.184.245

энэний. нүүр царайнё дүр хэллэг маш аймшигтай дандаа хялайсан шоолж тохуурхсан нүдний хэ лэмж чөтгөр энгэж хардаг байх.хүн бишээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.