“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв”-д 0-2 насны 17 хүүхдэд буруу тариа тарьсан байж болзошгүй хэрэг гарсан. Эмнэлгийн удирдлагын зүгээс "400 гаруй хүүхдүүдэд ижил серийн дугаартай тариа тарьж байгаа учир тариатай холбоогүй. Найруулсан тариа дотор ямар бодис орсныг гаднаас нь хараад мэдэх боломжгүй учир сувилагчийн буруутай үйлдэл нотлогдохгүй байна хэмээх тайлбар мэдээллийг өгсөн юм.
Харин уг асуудал Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр, Яармагийн 300 ортой эмнэлэгт 400 гаруй хүүхэд хэвтэж байна. Нэг тасгийн 17 хүүхдэд урвал өгсөн мэдээллийг өглөө авсан. Эдгээр хүүхдүүдэд гурван төрлийн тариа тарьж байгаа. Өмнөх өдрүүдэд заагдсан эмчилгээг хийхэд урвал өгөөгүй. Одоогийн байдлаар биеийн байдал тогтворжсон мэдээлэл ирсэн.
Урьдчилсан байдлаар "ачаалал их байгаа учир сувилагч нар тариаг 2-3 цагийн өмнө бэлдэж тавьсан, үүнийхээ дараа хүүхдүүдэд тарьсан. Тариаг найруулах натри хлоридын хэмжээг өөрчилсөн байж болзошгүй" гэдэг мэдээлэл ирсэн. Тариа андуурсан асуудал байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АЖЛААӨГӨӨЧЭЭ. ӨӨРӨӨ САЙД БОЛСНООС ХОЙШ БАЙДАЛ УЛАМ МУУДЛАА. ЮУ ХИЙЖ ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛДЭГ ЮМ БОЛДОО ЭНЭ ХҮН. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАРИУЦСАН ЮМ БОЛ ХАРИУЦСАН ШИГ ХАРУЦААЧ. ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЗАЛИАЧ. ӨГӨӨД БАЙХ АМЬ АЛГА ГЭЖ ЗАРИГ САЙТЫН ХЭЛСЭН ҮГ ОНОВЧТОЙ ШҮҮ.
Эмнэлгийн талаар А-ч үгүй байж ЭМЯ-ны сайд болж байдаг мөн бөх зүрхтэй бүдүүн хошноготой нөхөр юм. ЭМЯ-ны хэдэн бугшсан архаг хулгайчдынхаа зальжин үгийг тоть шиг давтаад явбал ажил хийсэн мэт харагдаад болдог юм даа гээд итгэчихжээ.