СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-11-24

"Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянана. Шинжилгээгээр аминд халгүй гэж гарсан"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Яармагт байрлах “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв”-д оройн эмчилгээний цагаар сувилагч 0-2 насны 17 хүүхдэд буруу тариа тарьсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Уг асуудлаар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв”-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаас тодрууллаа.

Тэрбээр "Өчигдөр 22 цагийн тариа хийсний дараа хүүхдүүдийн бие урвал үзүүлсэн. Эдгээр хүүхдүүд манай эмнэлэгт хэвтээд 4-5 хонож байгаа. Энэ хугацаанд цагийн тариа тарихад ямар нэгэн урвал үзүүлж байгаагүй.

Өнөөдрийн байдлаар 400 хүүхэд уушгины хатгалгаа оноштой хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдэд адил эмчилгээ хийгдэж байгаа ч эмчилгээтэй холбоотой урвал хүндрэл гараагүй. Эмнэлгийн удирдлагууд өчигдөр шөнийн 00:00 цагт дуудагдаж ирсэн. Бүх хүүхдийн тарианд тандалт хийж үзсэн. Энэ 17 хүүхдээс бусад хүүхдэд ямар нэгэн хүндрэл гараагүй байна.

Өчигдөр шөнийн байдлаар тус 17 хүүхэд өндөр халуурсан байдалтай байсан. Тиймээс хүүхдийн тасгийн бүх эмч нарыг дуудаж, нэг хүүхдэд нэг эмч оногдуулан тусламж үзүүлсэн. Ингээд 2-3 цагийн дараа хүүхдүүдийн бие тогтворжсон. .

Тарианы стандартаар эцэг эхийн нүдэн дээр тариа задлаад хийх ёстой байдаг. Эцэг, эхээс авсан асуумжаар зарим нь нүдэн дээр задалсан гэсэн бол зарим нь найруулаад авчирсан тариа тарьсан гэсэн байна. Сувилагчтай холбоотой асуудал дээр чанарын алба хурал хийж, хариуцлага тооцох болно.

. Эм зүйн тасгаас хугацаа дуусах болоогүй гэдгийг хэлсэн. Буруу тариа бол хийгээгүй. . Учир нь эдгээр хүүхдийн биед гарч болох дараагийн урвалыг хянах ёстой. . Тиймээс биеийн байдал тогтворжсон гэж үзээд дараагийн цагийн тариаг өөрчилсөн байгаа. 4 сартайгаас 12 настай хүүхдүүд байна.

. Тарианы ус буюу Натри хлоридоор найруулах ёстой. Тарианы стандартаар үнэхээр асран хамгаалагчийн дэргэд тариагаа задлаагүй бэлдэж авчирсан гэдэг нь хууль хяналтын байгууллагаар нотлогдвол хариуцлагаа хүлээх ёстой гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
49.0.137.17

уг нь 20минутын өмнө найруулчихвал эм нь уусаад өвдөлт нь бэрсүүдэх нь бага юм шиг санагддаг

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.75

Буруу уусмалаар найруулчихаад нуусан байна

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.143

Насанд хүртэл нь хянахаас өөр яахав дээ. Арай дэндүү юм. Бас нэг асуудал гэвэл тэр хянах төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө. Зүгээр нэг хариуцлагагүй эмчийн буруугаас нэг хүүхэд эрүүл мэнд нь хохироод дээрээс нь улсыг бас хохироогоод байна. Хохирлыг тэр алдаа гаргасан хүнээс бас тодорхой хэмжээнд авч байж хариуцлагыг нь ухамсарлуул

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.