СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Анандбазарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж дүгнэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Филиппинээс "Шувуу" ажиллгааны хүрээнд баривчлагдан ирсэн, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Түнжингийн Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн удирдан өнөөдөр хаалттай хэлэлцсэн талаар бид мэдээлсэн.

Шүүх рүү тэргэнцэртэй хүргүүлж, дохио зангаагаар хуралдаа тайлбар өгч байсан Т.Бадамжунай болон тэдний өмгөөлөгч нар гүйцэтгэх ажиллагааны мэдээлэл яригдана гэх мэт шалтаг тоочсоныг прокурорууд, шүүгч Д.Дуламсүрэн нь хүлээн аваад хаалттай хэлэлцэж, улмаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн НПГ-ын хяналтад буцаах шийдвэр гаргасан. 

Эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсон өөр нэг үндэслэл нь яллагдагчаар татагдсан, их хэмжээний хахууль өгсөн УИХ-ын гишүүн Цогт-Очирын Анандбазарын хэргийг буруу тусгаарласан гэж дүгнэсэнтэй холбоотой байсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.