СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж шүүгч дүгнэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Филиппинээс "Шувуу" ажиллгааны хүрээнд баривчлагдан ирсэн, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Түнжингийн Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн удирдан өнөөдөр хаалттай хэлэлцлээ.

Шүүх рүү тэргэнцэртэй хүргүүлж, дохио зангаагаар хуралдаа тайлбар өгч байсан Т.Бадамжунай болон тэдний өмгөөлөгч нар гүйцэтгэх ажиллагааны мэдээлэл яригдана гэх мэт шалтаг тоочсоныг прокурорууд, шүүгч Д.Дуламсүрэн нь хүлээн аваад олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлан хаалттай явуулсан юм. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн НПГ-ын хяналтад буцаах шийдвэр гаргалаа.

Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү "ширүүн" мессеж бичсэн охин Б.Гаваагийнх нь нөхөр, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Энхсайханы Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял авсан "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нар яллагдагчаар татагдсан билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.