“Нүүрсний хулгай” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хурлыг хойшлуулсан.
Өчигдрийн шүүх хурлын үеэр Б.Ганхуягийн хадам ах П.Пүрэвдорж мэдээлэл өгөхдөө “Б.Ганхуягийн хөл гараар нь битүү яр шарх гарч, идээ бээр болсон. Хумс, буйл нь хөхөрч, хордлогын шинжтэй байна. Б.Ганхуяг бол маш том гэрч. Гэтэл эрх мэдэлтнүүд энэ гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж эхэллээ гэж бид үзэж байна” гэсэн юм. Түүнчлэн Б.Ганхуягийн гэмтэлтэй хөлийн зураг цахим орчинд цацагдсан.
Харин түүний эрүүл мэндийн талаар ШШГЕГ-ынхан “Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал тогтвортой байна. Олон нийтийн сүлжээнд тавьсан зураг дээрх хөлийн шилбэний өөрчлөлт нь цагдан хоригдохоор ирэх үеийнхээс нэмэгдээгүй, шинээр гарсан тууралт, үрэвсэлгүй, хуучин сорвижилттой байна” гэдэг тайлбар хийсэн.
Гэвч Б.Ганхуягийн ар гэрийнхэн ШШГЕГ-ын өгч буй тайлбартай санал нийлэхгүй байгаа ажээ. ШШГЕГ-аас энэ оны аравдугаар сарын 25-нд Б.Ганхуягийн өмгөөлөгч Г.Ганцэцэгт ирүүлсэн албан тоотдоо “Лабораторын шинжилгээ, эмчийн үзлэгээр Б.Ганхуяг нойр булчирхайн архаг үрэвсэлтэй нь оношлогдсон” хэмээн дурджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ Ганхуяг чинь бас нэг МөнхЭрдэнэ юмаа. Ийм том хэрэг хийчихээд хүлээж ялаа эдэлсэн нь дээр байхаа.
Чиний хийсэн хэргийг яагаад Ганаа үүрэх ёстой юмбээ
Үйлийн үр өнгөрсний төлөөс гэдэг юм Хамсаатнууд чинь ч айгаад мэдэн будилаад байгаа гээ биздээ
Ажил төрлийн хийлгэхгүй хорьволл хэнч өвчтэй болно Байжий байжий гээд яасан дараань хэрэгтэн болгохнуу кк
Ямар хэрэг вэ? Чи өөрөө 13 жилийн өмнөөс зөв амьдрахгүй яасан юмбэ Салтаагаарааа өөрөө хэрэг хийчээд яасан шуналтай юмбэ Явдаг ахтайгаа хардаад хүн хэрэгтэн болгохнуу
Наад хэргээ тэр намаасаа нээх
МАН-ынхан шударга хүмүүсийг хорих даалгавар өгч өөрсдийн гар хөл болсон шүүхийнхнээр гүйцэтгүүлээд байгааг олон түмэн харж байна. 24 оны сонгуулиас өмнө МАН АН-ыг төрөөс зайлуулах хувьсгал гарвал Монголчууд цэвэр агаараар амьсгалах байх.
Мөнгө нэхэж байгаа байхаа
Худлаа шүү хүнээ хамгаалахсан.Яана даа туслаж чаддаг ч болоосой
Чамд тийм хүн чанар байхгүйээ Яанадаа чи минь! Нөгөө амьдралаараа амьдарсаар л байнауу мэддэг шүү
Чиний тарьсан л юм шүүдээ юу тарина түүнийгээ хураана гэдэгдээ
Ажил төрлийн хийлгэхгүй хорьволл хэнч өвчтэй болно