“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдан гэм буруутай, эсэхийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дэнслэхээр товлоод байгаа УИХ-ын дэд дарга, ХНХ-ын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 13-ны 11.30 цаг хүртэл хойшлууллаа.
Хурал хойшлуулах болсон гол шалтгаан нь Т.Аюурсайханы шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Даваадоржийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ эмчийн магадлагаа зэргээр баталгаажуулж шүүхэд ирүүлснээс үүдэлтэй. Шүүх хурал эхэлж, ирцийн талаар хэлэлцэх үед эл өмгөөлөгчийн бичгээр ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч И.Даваадорж өмгөөлөгчтэйгөө хуралд оролцох санал зэргийг сонсон хойшлуулах, эсэхийг шийдвэрлэсэн.
Энэ үеэр Б.Ганхуяг “Есдүгээр сараас хойш миний бие сайнгүй байгаа. Хамаг биеэр юм туурч, хоёр хөл явахад хэцүү боллоо. Тиймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж, хоёрдугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байна. Миний хувьд асуудлаас зугтаж биш, зүтгэж ард нь гардаг. Би зөвхөн Монголдоо байдаг хүн. Хэргээс хэзээ ч зугтахгүй. Мөрдөх ажиллагааны явцад янз бүрийн зүйл тогтоогдсон болов уу гэж 11 сар хоригдлоо. Гэтэл 124 хавтаст хэргийг хараад харамссан. Үүний 78 хавтас нь хэрэгсэхгүй болсон” гэсэн юм. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан ч Б.Ганхуягийг батлан даалтад гаргахаас татгалзав.
Үүний дараа түүний хадам ах, МБА-ны мөрдөгч асан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа П.Пүрэвдорж (эхнэр Б.Нарантуяа нь “Нүүрсний” гэх хэрэгт шалгуулж байгаад прокурорын шатанд холбогдсон үйлдэл нь хэрэгсэхгүй болсон) сэтгүүлчдэд “Өнгөрсөн есдүгээр сарын 12-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуяг ноцтой мэдэгдэл хийсний дараа бие нь огцом муудсан. Хөл гараар нь битүү яр шарх гарч, идээ бээр болсон. Хумс, буйл нь хөхөрч, хордлогын шинжтэй байна. Б.Ганхуяг бол маш том гэрч. Гэтэл эрх мэдэлтнүүд энэ гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж эхэллээ гэж бид үзэж байна” гэсэн юм.
Бидний авсан мэдээллээр мөрдөх ажиллагаагаар цугларсан баримтуудаас 78 хавтас нь хэрэгсэхгүй болсон гэдэг нь худлаа гэнэ. Шүүгдэгчийн хувьд хавтаст хэрэгт цугларсан баримтыг хэрэгсэхгүй болгох асуудал шүүхийн хэлэлцүүлгээр л тодорхой болдог билээ. Харин түүний эрүүл мэндийн талаар ШШГЕГ-ынхан “Б.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд цагдан хоригдсоноосоо хойших хугацаанд эмчийн хяналтад байсан бөгөөд 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн. Хамгийн сүүлд есдүгээр сарын 26-нд түүнийг биохими, дархлал судлал, цусны болон шээсний ерөнхий, цээжний зураг, хэвлийн ЭХО шинжилгээнд хамруулж, ангийн эмнэлэгт 14 хоног хэвтүүлэн эмчилсэн. Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал тогтвортой байна. Олон нийтийн сүлжээнд тавьсан зураг дээрх хөлийн шилбэний өөрчлөлт нь цагдан хоригдохоор ирэх үеийнхээс нэмэгдээгүй, шинээр гарсан тууралт, үрэвсэлгүй, хуучин сорвижилттой байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бадамжунай саажилттай болсон гээд худал шаасан энэ хоёр яг адил.
Badamjunai jujig tabaid harvasan ged hergees multrah arga olson teriig n bas duuraij bgaan bn daa haha bolij uz idej uusnaa heleed shudargaar heseg ch gsen amidarch uzeech luivarchaan, nugel nudeeree ard tumen teneg bish shu
Баастай онжогоруу тоглоомгүй их хийжээ
Ene hulgai ene mafia tor diilehgui yum bishuu? Arga zali aimar bnaa
Цагдаагийн Дэд хурандаа,ИБАлбаны мөрдөгч байсан хадам АХтай нөхөр юм уу.Бас эгч нь нүүрсэнд хутгалдаад Про.н шатанд хэрнгснхгүй болгосон. Аа яаа яа. Мундагаа.одоо цагаадна гээд байдаг.
Төрөөс төрсөн тэрбумтан , хувьдаа орон сууцны хороололтой , спорт комплекстэй , хурдан удамын сүрэгтэй хүн юу алзах вэ
Дандаа хэргээс мултрах гэж худлаа өвддөг арчаагүй юмнууд хулгай хийж байхдаа нүд нь цавчихгүй байсан байхдаа хэргээс мултрах арга нь худлаа өвдөх тэгэх тусам нь хорих хэрэгтэй
Хулгай хийхээр бие маш сайн , хариуцлага хүлээх болохоор өвдөнө,,, Наадах чинь огт өвдөөгүй шүү,,,
Ер нь мэдрнлийн ядаргааны маажуур ш дээ. Их мөнгө идээд яахаа мэдэхгшй их зовж л явсан амьтан юм байна ш дээ. Угаасаа
идсэн хөрөнгөөрөө шоронгийн эмнэлэгийг дээдийн дээд шатанд гаргачих шаналах өвчингүй эв эрүүл болоод хэргээ хүлээчих дээ нөгөө 76 чинь ч ялгаагүй очих байлгүй дээ очоод л бас өвдөж эхлэх байлгүй
ХАНДИВ ЦУГЛУУЛЖ НААДАХЫГ ЧИНЬ СОЛОНГОСТ ЯВУУЛАЯ
ingedeg l humuusdee.
bugd adil tsagtaa fortun shulga nuhur zurh muudlaa geed garch l bsn , Lunden lud hun dairch alaad zurhnii em uusan zurh muu gej shaagaad zugeer garch l bsn , jonkog barihad heden buhuntsuruudeer hamgaaluulsan ner hemeej barigchid n chichreed zugtaj bgaag zuragtaar ch harsan blguidee , iim l olon angit jujig irgeded unegui uzuulj tsag nuhtsuuj bn !
Nuurs hulgailahaar nuursni hor bolj baigaam baina .Ene met hulgaichuud bugd uvchni ulmaas yl multarch bna .C.Bayar bas uheh nb gej baigaad l garsan .Oyunerdene temtseed temtseed dildeheergvi mafi uussn bna 30jild