СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-10-27

18-р сургуулийн 21 сурагч мансууруулах зүйл хэрэглэж, хордсон нь тогтоогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн.

Тодруулбал, есдүгээр сарын 21-ний өдөр 21 сурагч бөөлжиж, хордлогын шинж тэмдэг илэрсэн. Мөн аравдугаар сарын 12-ны өдөр ахин 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай эмнэлгийн тусламж авсан юм.

Дүүргийн Эрүүл мэндийн газар, цагдаагийн байгууллагаас тус сургууль дээр очоод, урьдчилсан байдлаар "Газ үнэрлэсэн байх магадлалтай" гэж үзэж ангийг битүүмжилсэн.

Эцэг эхчүүдийн зүгээс "Сурагчид газ үнэрлэсэн" гэх мэдээллийг үгүйсгэж, хордлогын шалтгаан нөхцөлийг зөв тогтоохыг шаардаад байв.

Ингээд холбогдох байгууллагууд хүүхдүүдийн хордсон шалтгаан сургалтын орчин, нөхцөл, түрээсийн байртай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, түрээсийн байранд хичээллэхийг зогсоогоод байгаа аж.

Гэтэл . Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр "Сурагчид түрээсийн байрнаас болж хордоогүй. Удахгүй хүчний байгууллага хүүхдүүдийн мансууралтай холбоотой байсныг зарлана. Сурагчдын дунд байгаа электрон тамхины асуудал, ямар нэгэн донтолт үүсгэх зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл ирсэн" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ззз
1 жилийн өмнө
66.181.180.78

Хүүхдээ өмөөрдөг эцэг эхчүүдээ мөнгө бүгдийг шийдэхгүй хүүхдээ зөв хүмүүжүүлээч хүнийг буруутгахаасаа өмнө алдааг өөрсдөөсөө хайж сур

Хэрүүлч
1 жилийн өмнө
103.212.116.123

За одоо тэгээд багшийг нь бариад идэцгээ! Цадахгүй бол нэмээд намайг бариад ид! Би овоо тарган өөх мах ихтэй шүү! Архи гудардаг ходоод чинь л шингээж чадвал ид ид!

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.30

Үнэн газ үнэртэж мансуурдаг сургууль даяараа мэдэж байхад одоо мэдэж байгаа юм уу ?

Зочин
1 жилийн өмнө
139.5.217.96

Үр хүүхэддээ анхаарал тавь уруу татлагал татагдаж хэнтэй нөхөрлөж байна болох болохгүй зүйлийн талаар сайн ярилцаарай

зочин
1 жилийн өмнө
66.181.183.102

Өсвөр насны хуухдуудээ эцэг эхчууд сайн анхаарч хяналт тавих хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.