СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-22

Эцэг эхчүүдийн зүгээс "Сурагчид газ үнэрлэсэн байх магадлалтай" гэх мэдээллийг үгүйсгэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 21 сурагч өчигдөр 16-17 цагийн үед бөөлжиж, суулгасан оноштой эмнэлгийн тусламж дуудсан талаар бид мэдээлсэн.

Тус дүүргийн Эрүүл мэндийн газар, цагдаагийн байгууллагаас тус сургууль дээр очоод, урьдчилсан байдлаар "Газ үнэрлэсэн байх магадлалтай" хэмээн үзэж ангийг битүүмжлээд байгаа юм.

Харин хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэн үзлэгт хамруулж, дөрвөн хүүхэд зүрх дэлссэн учир үлдэж, бусад хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ. Сурагчдын өгүүлж буйгаар "Анги дотор муухай үнэр үнэртэж эхэлсэн учир үнэртэй ус цацсан" хэмээн мэдүүлжээ.

Эцэг эхчүүдийн зүгээс "Газ үнэрлэсэн байх магадлалтай" гэх мэдээллийг үгүйсгээд байгаа юм.

.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга З. Төмөртөмөөгөөр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр газар дээр нь ажилласан бөгөөд 16 цагаас хуралдаад нөхцөл байдлыг мэдээллэх болно гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.