Өчигдөр /2023.10.24/ орой 21:16 цагт Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-ийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин бүртгэгдсэн байна.
Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 138 км-т 10.23-ны өдрийн 22.07 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид мэдээлсэн. Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 22.25 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар холбогдох газарт ирүүлжээ.
Хоёр удаагийн давтамжтай газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас ямар нэгэн хохирол учирсан талаарх мэдээлэл албаныханд ирээгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.