Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Цагаан чулуун” гэх газар аравдугаар сарын 23-нд газар хөдөлжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 138 км-т 10.23-ны өдрийн 22.07 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 22.25 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар холбогдох газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас энэ талаарх мэдээллийг тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.