СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-19

🔴 Г.Амартүвшин: Монголбанк онд эдийн засгийн өсөлтийг сааруулах бодлого барьж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Өрийн хэмжээ 2024 онд ДНБ-ийн 42.7 хувьтай тэнцэнэ гэж төсөөлж байгаа юм байна. Энэ бол мэдээж хуулиараа 60 хувийн хязгаартай байгаа. Яг энэ тоондоо хүрч чадах уу? Яагаад гэвэл том хөрөнгө оруулалт, урсгал зардал нэмэгдэж шинээр бонд гаргах шаардлага гарах байх. АНУ-ын төв банкны бодлогын хүү дээд түвшиндээ хүрсэн. Энэ дээр ямар төлөвлөгөө байна вэ?

гэж харлаа. Хэр сахилга баттай, сайн сахих вэ.

Мөн төсвийн зарлага өсөж байна. Миний харж байгаагаар нийт 27,4 их наядын 18,8 хувь нь тэтгэвэр тэтгэмж байна. Урсгал зардал нийлээд 23,5, хүүхдийн мөнгө 5,7 хувь гэх мэт. Нийгмийн даатгалын багц хуультай холбоотой зардал өсч байгаа байх. Ямар шалтгаанаар өсч байна вэ? 2023 оны хүлээж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 2024 оны төсвийн зардал яаж нэмэгдэх вэ? Гол шалтгаан нь юу вэ?

Энэ нэмэгдэл яалт ч үгүй цалинтай холбоотой гэж харж байна. Цалин нэмэгдэнэ гэдэг инфляцид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Нөгөө талаар Монголбанк 2024 онд бодлогын хүүгээ чанга барина гэж байна лээ. Эдийн засгийн өсөлтийг сааруулах бодлого барьж байна уу гэж бид харсан. Эцэст нь нэмүү өртгийн албан татварын талаар асууя. Ирэх жил 6,4 их наядын НӨАТ-ын орлого төсөвт орж ирэхээс 400 орчим тэрбум төгрөгийн урамшуулал иргэдэд өгнө гэж ойлгосон. Одоо явж буй тоо нь их том дарамт өгөх юм шиг харагдаж байна. Тодорхой тоон мэдээлэл өгөөч.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ирэх жил төсвийн хязгаар тусгай шаардлагын дагуу 60 хувиас доош байх ёстой. Бид УИХ-аар 3,3 жилээр гадаадын өрийн стратегиа батлуулаад явдаг. Сүүлд 2021 онд батлуулсан. . Үүнээс 4,8 их наядын хүү санхүүжилт хийсэн. Хүү, үндсэн өр нийлээд 6.5 их наяд төгрөгийн төлбөр төлсөн. 

. Ирэх жил шинээр гарах хоёр "өрийн хэрэгсэл" байна. Нэгдүгээрт, нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондыг ирэх жил гаргана. Мөн Дорнодын цахилгаан станцыг яаралтай хийлгэхгүй бол хугацааны хувьд "баларч" байгаа. Хятад тал нүүрсний том зээл гаргахгүй гээд зарлачихсан. Нэгэнт эхэлчихсэн төсөл учир зогсоохгүй гэсэн. Гэхдээ Засгийн газрын баталгаа гаргахгүй бол мөнгө өгөхгүй гэсэн.  Энэ дээр 50-70 саяын өрийн баталгаа гаргах байх. Ингээд л болж байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.