СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-19

🔴 Б.Жавхлан: НӨАТ-ын санал асуулга ямар учиртай яригдаад байгааг би ч бас сайн мэдэхгүй, асуумаар байгаа зүйлийн нэг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Манай улсын эдийн засаг эрчимтэй сэргэж, гадаад валютын нөөц дөрвөн тэрбумд хүрсэн. Ирэх жилийн ДНБ-ий өсөлт 7 хувьд хүрэх өөдрөг төсөөлөл байгаа юм байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх УИХ-ын даргын санал асуулга явж байна. Оролцсон хүний тоо 100 000 хүрвэл Их хурлаар яригдах юм байна. Төсөв яригдаж байгаа үед ийм санал асуулга явж байгаа нь ямар учиртай юм бэ? 

Татвар улсын төсвийн хэдэн хувийг бүрдүүлдэг, хэдэн компани татвар төлдөг юм бэ? НӨАТ-ыг таван хувь болгох боломж байгаа юм уу? Төсөв дотор харагдахгүй байна шүү дээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-НӨАТ ямар учиртай яригдаад байгааг би ч бас сайн мэдэхгүй, асуумаар байгаа юм. Төсөв өргөн барьснаас хойш энэ асуудал гарч ирсэн. Ямар тооцоо судалгаатай юм бол доо. Мэргэжлийн яам, судалгааны байгууллага дээр ямар үндэслэл тооцоолол байгааг мэдэхгүй байна. Тэндээс юм ирвэл төсөв дээр ямар ачаалал ирэх бол, цааш яаж хэрэгжүүлэх боломж байгааг харж байгаад яримаар байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.