СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-19

🔴 "Ирэх онд тэтгэврийг 10 хувиар нэмнэ"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Тэтгэврийг индексжүүлэх тухай хуулийг тайлбарлая. Энэ хууль бол тэтгэврийн доод хэмжээг өндөрсгөх тухай төсөл. 2022.02.01-ний өдөр тэтгэвэр 350 000 байж байгаад 500 000 болох үеэр гурил нэг шуудай нь 50 000 төгрөг байсан. Өнөөдөр нэг шуудай гурил 120 000 төгрөг болсон. 10 шуудай гурил авч байсан тэтгэвэр чинь 4,5 шуудай гурил л авах болчихлоо. Энэ асуудлыг тэтгэврийг индексжүүлэх тухай хуулиар шийддэг. . Хамгийн бага тэтгэвэр авдаг хүмүүст 15 хувь, нэг саяас дээш тэтгэвэртэй хүмүүст 15, хоёр саяас дээш тэтгэвэртэй хүмүүстээ 5 хувийн нэмэгдэл олгох байдлаар зөрүүгээ арилгах боломж бий юу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-. Төсөв батлагдсаны дараа хэрхэн ямар хувиар тооцож нэмэх вэ гэдгээ Засгийн газрын хуралдаанаар шийднэ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-"Хуралдай" бондын үлдэгдэл төлбөрийг/ 392 сая доллар/ 2024 онд  гадаадын хөрөнгийн бирж дээрээс бонд гаргаж дахин санхүүжүүлнэ гэсэн байна. Ямар хүүтэйгээр яаж санхүүжүүлэх гэж байгаа вэ?

Хоёрдугаарт, Төсвийн алдагдалтай холбоотойгоор 3,7 их наядын алдагдлыг дотоодын хөрөнгийн биржээс дотоодод үнэт цаас гаргаж санхүүжүүлнэ гэсэн байна. Сая хот бонд гаргавал 17,8 хувийн хүүтэйгээр босгох тооцоо гаргасан. Засгийн газар 15,16 хувиар босгох байх. Дотоодын арилжааны банкуудын чөлөөт мөнгөн урсгал хэд байгаа юм? Энэ хувийн хэвшилд яаж нөлөөлөх бол? 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Дотоодын бондын хүү ярих арай эрт байна. Алдагдлыг юугаар нөхөх нь төсвийн гүйцэтгэл гараад ирэхээр тодорхой болно. Төсвийн давсан орлогоор нөхөх боломж бий. Гадаад зээлээр, шаардлагатай бол дотоодын бонд гаргана. Гэхдээ дотоодын бондын хүү өндөр учраас эцсийн арга хэмжээ болгож л авах байх. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.249

Тэтгэвэрийн зөрүү арилгана гэдэг их л буруу ойлголт, та улсад хөдөлмөрлөж шударгаар л нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тэр хэмжээгээр л тэтгэвэрээ авна. Огт хөдөлмөр хийгээгүй нөхөн төлөлт хийчихээд тэтгэвэр өндөр авдаг хүмүүсийг гайхаад баршгүй. Шудрага зарчим хаана байна.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.14

Төлсөн татвар ажилласан жилээрээ л тэтгэвэрээ авна ш дээ яахаараа дандаа тэтгэврийн зөрүү арилгана гэж балайрч байдаг юм, дундаас нь ямар ч хөдөлмөр эрхэлж татвар шимтгэл олигтойхон төлөөгүй байж амар хялбар ахиухан тэтгэвэр авчих санаатай празитуудын шуналыг гүйцэлдүүлмээргүй байна шүү

Зочин
1 жилийн өмнө
139.5.217.220

Зөрөө арилгана гээд л байх юм насаараа ажил хийгээгүй хүн,улсад 30-40 жил ажилсан хүмүүс чинь ялгаатай бдаг юм бгаа биздээ

Гайхав
1 жилийн өмнө
139.5.217.220

Улс зөрөө арилгах гэж бгүй ажилсан жил өөо өөр бгаа бас гэртээ ажилгүй бсан хүн адил гээд бгаа юм тэгж болохгүй жаахан бодох юм бна даа

DR. ADITYA
1 жилийн өмнө
102.89.23.238

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.