УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.11/ нэгдсэн хуралдаан эхэллээ.Хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Хууль зүйн байнгын хорооны дарга томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.
УИХ дахь ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг тус байнгын хорооны дарга болгохоор УИХ дахь МАН-ын бүлэг шийджээ. Гишүүдийн олонхийн саналаар түүнийг ХЗБХ-ны даргаар томилов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.