СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-12

🔴 Д.Ганбат: Дайн хэцүү байхад дүрвэгсдийн улс орон болох вий

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.11/ нэгдсэн хуралдаан эхэллээ.Хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Геополиткийн нөхцөл байдал дэлхий дээр хүндэрч, манай улсад нь нөлөөлж байна. Орос-Урайны дайн, Израйль-Пластены дайн гэх мэт. Зарим улс орны нөөцөд байгаа цэргүүд эх орноосоо зугтаж байхад зарим нь өөрсдөө хүрээд ирж байна. Манай нөхцөл байдал хэр байна? Гаалийн нөхцөл байдлыг харахад дүрвэгсдийн улс орон болох тал ажиглагдах вий. Зэвсэгт хүчин бэлэн байгаа юу? Батлан хамгаалах салбартаа анхаарч чадаж байгаа юу? Батлан хамгаалах салбарын техник технологид төсвийн үлдэгдлээр аргацаасан байдлаар хандаж болохгүй. Технологийн өндөр хөгжилтэй орон л өөрийгөө хамгаалах боломжтой болж байгаа үед манай улс энэ салбартаа хэр анхаарч байгаа юм бэ? гэв 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

-Цаг үе тогтворгүй, амаргүй байна. Маш анхааралтай ажиглаж байгаа. Дайчилгаатай холбоотой асуудлаар тодорхой ажлуудыг энэ Засгийн газар хэрэгжүүлсэн. Хамтарсан сургуулилалт, дайчилгааны сургалтад хамруулж иргэдийг бэлтгэж байна. Монгол улсын дайчилгааны нөөцийн тоо хангалттай байгаа. Тоо хэлэх боломжгүй. Сүүлийн жилүүдэд цэргийн албаны олон төрлийг хэрэгжүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг хийсээр байна. Дүрвэгсдийн тал дээр ҮАБЗ-өөс төрийн цэргийн байгууллага, хууль сахиулах байгууллагуудын хувьд онцгой анхаарч, нэгдсэн сургуулилалт явуулж бэлтгэсэн. Тухайн цаг үед ямар үүрэг гүйцэтгэх талаар төлөвлөлт бэлтгэлийн ажил хийгдэж байгаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.