Нийтийн тээврийн салбарт үүсээд буй асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өгсөн. Тэрбээр Нийтийн тээврийн салбар улс төрчид, хувийн хэвшлийнхний анхаарлыг татдаг салбар. Энэ сонирхлын эсрэг Засгийн газар либералчлах шийдвэр гаргаж ажилласан нь зарим хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн байж мэдэх юм хэмээх тайлбарыг өгсөн.
Энэ үеэр түүнээс допингийн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд тайлбар хүслээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/ нь нэг гэр бүлийн ТББ болчихсон. Анх үүсгэн байгуулсан таван хүн хэн нь удирдаж явахаа шийддэг. Засгийн газар болон МҮОХ-ны мэдэлд ордоггүй. Бүх бүтэц бүрэлдэхүүний талаарх мэдээлэл гаргаж авсан. АТГ-аас хяналт шалгалт явуулж байна.
2022 оны гуравдугаар сард Дэлхийн Допингийн байгууллагаас манай улсын допингийн байгууллагад 21 төрлийн шаардлага тавьсан. Өнгөрсөн хугацаанд манай улсын тамирчдын амжилт ахисан учраас дөрвөн шатлалын 2-рт орсон. Байр урагшлах тусам допингийн хяналт улам их чангардаг юм байна. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл тавьсан шаардлагыг бүрэн биелүүлээгүй учраас манай улсыг 2024 оны олимпод цагаан тугаар оролцуулах нөхцөл үүсч магадгүй болжээ. Саяхан болсон хурлаар Олон Улсын допингийн эсрэг байгууллага нь манай улсыг "Эдгээр шаардлагыг биелүүл, гаргасан алдаагаа засаж залруул" гэх шаардлагыг тавьж 2024 оны нэгдүгээр сарын 22 хүртэлх хугацааг олгосон. Энэ хугацаанд бид МОНАДА байгууллагатай харилцаж, үйл ажиллагааг нээлттэй болго, допинг нь авлигын шинж чанартай байгааг таслан зогсоохоор ажиллаж байна.
АТГ-аас хийсэн мэдээллээр хэд хэдэн тамирчин, дасгалжуулагч, удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд сэжиг бүхий алдаа дутагдал гарсныг хэлсэн. Засгийн газрын зүгээс онцгой анхаарна. Дотоодын болон Олон улсын уралдаан тэмцээнд допингийн асуудал сөхөгдөхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХАТАНБААТАР , БАТНЯМ НАРЫН МАФИЖСАН ХУЛГАЙЧ НАР ХОРИОТОЙ ЭМ БЭЛМЭЛ БӨХЧҮҮДЭД ШАХАЖ ХЭРЭГЛҮҮЛЭН АВЛИГА АВЧ ИРСЭН НЬ ҮНЭН !