СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-04

🔴 Д.Амарбаясгалан: Д.Сумъяабазарыг хотын дарга болгох процессыг би ахалж, хийж өгч байсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийтийн тээврийн салбарт үүсээд буй асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийн ажилд зориулж 320 тэрбум төгрөгийг түгжрэлийн асуудал хариуцсан сайдын багцад суулгаж өгсөн. Үүний дараа 2022.10.08-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн ЗД Д.Сумьяабазар нар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазад ажиллаж, нийтийн тээврийнхэнтэй анх удаа уулзсан. Энэ үеэр төрийн өмч болон хувийн хэвшлийнхнийг хамарсан ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн. 

Уг уулзалтаас долоо хоногийн дараа буюу 2022.10.14-нд ажлын хэсгийн уулзалт манай өрөөнд болсон. Автобус компанийн 17 удирдлага өгсөн. Төр, хувийн хэвшлийн аль нь үйлчилгээ явуулах нь гол биш, хамгийн чухал нь иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал учраас нийтийн тээврийг либералчлах асуудлыг хөндсөн. Үүнээс хойш уулзаагүй, түгжрэлийн сайд тендерийн ажилдаа ороод явсан байдаг.

Манай өрөөнд уг компанийн захирлуудтай уулзах үеэр Ж.Сүхбаатар сайд байсан. Д.Сумъяабазар дарга байгаагүй. Яагаад манай өрөөнд уулзсан тухайгаа онцолцсон тухайд бол тэд хоорондоо танилцсан юм болов уу даа. Ямар нэг байдлаар тэр компаниас ийм автобус худалдан ав гэх яриа болоогүй гэв. 

Мөн манай нам дотор ямар нэгэн зөрчил, тэмцэл байхгүй гэж би үзэж байна. Та бүхэн мэдэх байх, Су.Батболд дарга хотын даргаар ажиллаж байх үед ээлжит бус хурал хийж, нам Д.Сумъяабазар даргыг хотын дарга болгох процессыг би ахалж, тухайн үед хэл аманд орон байж хотын дарга болгож байсан. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Амарбат
1 жилийн өмнө
202.126.88.115

Та нөхдөд ер нь үнэн юм гэж бна уу? Танай намынхан цайрчихсан шуналтнууд юм бна. Арай ийм гэж бодож байсангүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.