СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-19

УИХ-ын дарга Г.Занданшатар “нүүрсний хулгай”-н асуудлаар Хяналтын сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 сарын өмнө

“Нүүрсний хулгай”-н асуудлыг эцэст нь хүртэл шалгаж, шударга, үнэнийг хүсэмжилж буй олон нийтийн хүлээлтэд хариулт өгөхын тулд Хяналтын сонсголыг зохион байгуулах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг байгуулах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаж магадгүй байгаа талаар бид мэдээлсэн. Гэтэл захирамж аль хэдийнэ гарчээ. 

УИХ-ын Хяналт, шалгалтын хуулийн дагуу Хөгжлийн банкны гурван шатны сонсгол зохион байгуулсан нь олон нийтэд хууль бус үйлдлийг илчилж, шударга үнэнийн хүсэмжилд тодорхой хэмжээгээр хариулт өгсөн. Харин удаагийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн,ХЗДХ-ийн сайдХ.Нямбаатараар ахлуулж, УИХ-ынгишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар гишүүдээр нь ажиллах юм байна.

Энэхүү сонсголоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргахаар болжээ.

Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү “нүүрсний хулгай”-тай хийх тэмцэл бодит үр дүнгээ өгнө гэж УИХ-ын зүгээс үзэж байна.

 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.