СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-19

Нүүрсний түр хороог өөрчилж, нүүрстэй холбогдсон гишүүдийг гаргах уу

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Нүүрсний асуудлаарх УИХ-ын Түр хорооны хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан. Мөн олон нийт сүүлийн үед нүүрсний сонсголыг нэхэх болсон. Нэр бүхий УИХ-ын гишүүд ч шаардаж эхэлсэн.

Засгийн газар ч үүнд “хүч” өгч, зарим сайд нь УИХ-ын гишүүнийхээ хувьд нүүрсний сонсголыг хийлгэх талаар санаачилга гаргажээ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийт болоод гишүүдтэйгээ ижил байр суурьтай байгаа аж. Тэрбээр ойрын үед Түр хороонд өөрчлөлт оруулж, нүүрстэй холбогдсон гишүүдийг гаргах талаар тодорхой арга хэмжээ авахаар болсон байна. Түүний дараа л нүүрсний сонсгол яригдах боломжтой гэж үзэж буй бололтой.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 120 (7105) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.