СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-09

Х.Булгантуяа: 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр ойртуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Төсвийн тодотгол хийх шаардлага нь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой үүссэн. Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяатай ярилцлаа.

-Төсвийн тодотголыг өргөн барилаа. Тэгэхээр тэтгэврийн зөрүүг ойртуулах тухай асуудал олныг төөрөгдүүлээд байна л даа. Энэ талаар тодруулж өгнө үү?

-. Энэ удаагийн төсвийн тодотголоор тэтгэврийн зөрүүг ойртуулахын зэрэгцээ үнийн өсөлт, амьжиргааны түвшинтэй уялдуулан нэмэхээр тусгалаа.

-Тэтгэврийн зөрүүг ойртуулах итгэлцүүр гэдэг нь юу билээ?

-Тухайн үеийн тэтгэвэр авагчийн цалинг өнөөгийнхтэй дүйцүүлж тооцдог аргачлал юм. Өмнө нь үүнийг тооцоогүйгээс үүдэн тэтгэврийн мөнгөн дүн инфляцид идэгдсэн юм шүү дээ. Хамгийн сүүлд 2014 онд инфляцитай уялдуулж тооцсон байдаг. Түүнчлэн жил бүр үнийн өсөлттэй холбогдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлээгүйгээс болж амьжиргааны түвшинд нийцэхгүй байна гэж хэлж болно.

-Тэгвэл одоо итгэлцүүрээр хэдэн хүний тэтгэвэр ямар хэмжээтэй болох вэ?

-. Тэдгээрийн тэтгэврийн хэмжээг нэмэхдээ одоогийн итгэлцүүр ашиглах юм. Энэ мэтчилэн энэ удаагийн нэмэгдлээр . Өөрөөр хэлбэл, иргэн Б.Дорж 1998 онд тэтгэвэр тогтоолгохдоо улсад 29 жил их эмчээр ажилласан байна. Түүний тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин 30.277 төгрөг. Үүнийг итгэлцүүрээр нэмэгдүүлэх үеийн тооцооллоор 592.120 төгрөг болгож одоогийн авч байгаа тэтгэврийн хэмжээ 540.948 төгрөг болсон. Тэгэхээр одоогийн тэтгэврийн зөрүүг ойртуулах итгэлцүүрийн тооцооллоор Б.Доржийн тэтгэвэр 740.684 төгрөг болох юм. Энэ нь өмнөх дүнгээс 199.736 төгрөг буюу 37 хувиар өсч байна гэсэн үг.

-Цаашид инфляцитай уялдуулж нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бодлого баримталж ажиллана гэх юм. Үүнийг тайлбарлана уу?

-Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцитай уялдуулж нэмнэ гэдэг заалт оруулсан. Мөн итгэлцүүрийн тооцооллыг жил бүрийн эхний гурван сард тогтооно гэж тусгаж өгсөн. Ингэхдээ тухайн жил тэтгэвэрт гарч байгаа хүнийхийг тооцох юм. Жишээлбэл, 2023 онд тэтгэвэрт гарч байгаа бол сүүлийн таван жилийн цалингаасаа бодууллаа гэхэд. Энэ нь 2018-2023 оны үндсэн цалингаас бодогдох юм. Тэгэхээр 2018 оны цалингийн хэмжээг инфляцитай уялдуулж итгэлцүүрээр тооцоолно. Тиймээс итгэлцүүрийн тооцоолол шинээр тэтгэвэр тогтоолгох хүнд хамаарах учраас үргэлж одоогийнх шиг том дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл, цаашид энэ удаагийн итгэлцүүрээр нэмэх тооцоолол ирээдүйн бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн үг.

-Тэтгэврийн зөрүүг ойртуулахад хувиараа нийгмийн даатгал төлсөн, хувь тэнцүүлсэн, нийгмийн даатгал нөхөн тооцуулсан хүмүүс хамрагдах уу?

-2022 онд тэтгэвэр нэмэгдүүлсний дараа гарсан гомдол, саналд таны асуусан зүйлийн талаар хамгийн их дурдсан байдаг. Улсад огт ажиллаж байгаагүй, нөхөн тооцуулсан эсвэл хувь тэнцүүлсэн хүмүүс улсад 20, 30 жил ажилласан хүмүүстэй ижил түвшинд байгаад л хүмүүс гомдоллосон юм шүү дээ. Нөгөөтэйгүүр 2012 оны ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд 608 орчим мянган хүн хамрагдаж, 38 тэрбум төгрөг төлсөн. Эдгээрээс 324 мянга нь одоо тэтгэвэр авч байгаа бөгөөд нийт хоёр их наяд орчим төгрөгийн тэтгэвэр олгосон байгаа юм. Тиймээс эдгээр хүмүүсийн тэтгэврийн хэмжээг итгэлцүрээр нэмэхгүй. Харин нийтлэг нэмэгдүүлж байгаа 10 хувьд хамрагдах юм.

-Тэгвэл тэтгэврийн зөрүүг ойртуулж, нэмэхээс гадна нийгмийн халамжийн бүлэгт ямар байдлаар нэмэгдэл тооцох вэ?

-. Харин халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг 12.8 хувиар нэмэгдүүлж байгаа бөгөөд нийт 79 орчим мянган хүн хамрагдана. Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэсэн. Үүнд 66 орчим мянган хүн хамрагдах судалгаа гарсан. Үндсэндээ ирэх сарын 1-нээс 1.3 наяд төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгөнд зарцуулахаар төсвийн тодотголд тусгалаа.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 114 (7099)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.189.241

Сайна бна уу Одоо 500 төгрөгний тэтгэвэр авч бга хүмүүсийх нэмэгдэхгүй нэсэн үг үү

Иргэн
2 жилийн өмнө
202.9.46.69

Итгэлцүүрээр нэмэхийг 20 жил хүлээлээ.

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.192

Одоо 500000 төгрөгний тэтгэвэр авч бгаа хүн хэдийг авар юм бэ? Мэддэг нь тайлбарлаад өгөөч. Ойлгохгүй юм.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.101

улсад олон жил ажилсан ч нэмэгдсэн зөрүү алга бна штэ.хамгийн доод хэвээрэй л бна.арай юмаа зөрүү арилгасан нь энэ үү

зочин
2 жилийн өмнө
66.181.161.137

Ойлгохгүй бол яахавдээ.Итгэлцүүрээр нэмэх нь зөвшдээ.Баярлалаа.минийх зуу гаоангаар нэмэгдсэн бна.Чамлахаар чанга атга.Эрүүл саружл байвал болоо.бурхан өршөөг

Зочин
2 жилийн өмнө
58.127.66.79

ЯГ ИЖИЛ АЖИЛ МЭРГЭЖИЛ,АЖИЛЛАСАН ЖИЛТЭЙ,ИЖИЛ НӨГЦӨЛТЭЙ,2016 ОНД ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮН,2021 ОНД ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮНИЙ ЗӨРӨӨ 350.0-400.0 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЗӨРӨӨ ГАРСААН...2016 ОНД 400.0 МЯНГА ГАРУЙ,2021 ОНД 800.0 МЯНГА ГАРУЙ ТОГТСОН...5 ХАН ЖИЛИЙН ДОТОР ИЙМ 400.0 МЯНГЫН ЗӨРӨӨ АРАЙ Л ШУДАРГА БИШ БАЙНАА....ҮҮНИЙГ ЯАЖ,ЗӨРӨӨГ АРИЛГАХ ВЭ??? ХАМГИЙН ГОЛ НЬ ЯГ ИЖИЛ АЖИЛ МЭРГЭЖИЛ,АЛБАН ТУШААЛ,АЖИЛЛАСАН ЖИЛТЭЙ....БАГА ТОГТСОН НЬ НАРИЙН ХАРВАЛ АЛБАН ТУШААЛ НЬ ДЭЭГҮҮР БАЙСАН ШҮҮ!!! ҮҮНИЙГ ТУНГААН НЯГТАЛНА УУ???ТАВАН ЖИЛИЙН ХООРОНДОХ ЦАЛИНГИЙН ӨӨРЧЛӨЛТ,ИМФЛЯЦ НӨЛӨӨЛСӨН ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА...5 ЖИЛД 400.0 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЗӨРӨӨТЭЙ ТОГТОНО ГЭДЭГ ТУЙЛЫН ГОМДОЛТОЙ БАЙНА...УЛСАД 41 ЖИЛ АЖИЛЛАЖ,,ШИМТГЭЛ ТӨЛСӨН...

Зочин
2 жилийн өмнө
202.179.26.80

Би багш хүн. Миний тэтгэвэр 415000 авч байгаад шууд 500000 болсон . Яагаад 15000 нь алга болсныг ойлгохгүй байгаа юм. Би улсад 37 жил ажилласан даа. Гэтэл 525000 авдаг хүнийг үүгээр нь бодож олгосон байдаг. Энд учрыг нь олж ойлгуулах хэрэгтэй. Үүнтэй адил олон хүмүүс байгаа. Хамгийн гол нь үүнд учир бий.

Зочин
2 жилийн өмнө
192.82.76.156

Улсад 45 жил ажиллаад 2014 онд тэтгэвэрт гарч 500000 төгрөгөөо тогтоосон гэтэл ижил мэргэжлээр 25 жил ажиллаад миний дараагийн жил тжтгэвэр тогтоолглсон хүн 700000 төгрөг тогтоосон байна арай л бна даа

Зочин
2 жилийн өмнө
139.5.216.53

яаж тооцож ойртууллаа гээд байгаам бэ улам холдоод байна сайд гуай Амьдрал хөрсөн дээр буусан бодит хувиараа тооцож нэмбэл л ойртох биш үү хамгийн бага тэтгэвэр авагч нарт бараг нэмсэнгүй 400,0 =458000 болж байхад 488,0г авдаг нь 615,0 болж байгааг үнэндээ ойлгосонгүй энэ шударга уу

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.46

Улсад 29.н жил ажилласан яг нэг л газар тэгээд ч 500.хан мянга авч байна арай юу

Зочин
2 жилийн өмнө
64.119.27.93

2014 оны итгэлцүүрээр бодохоор 2014 оноос хойш тэтгэвэрт гарсан хүний тэтгэвэр яаж бодогдох юм бол ойлгохгүй байна. 2014 оноос хойш итгэлцүүрээ яагаад өөрчлөөгүй юм бэ.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.164

2021 oni 11 sard tetgewert garsan ulsad 21 jil 600 sar ajilsan hed boloh be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.