- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
2023 оны төсвийн тодотгол өргөн барьсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:
-Тэтгэврийн асуудлаар 2014 оноос хойш нэг ч удаа шинэчлэн батлаагүй. 1990-ээд оны үеийн хүний цалинг одоогийнхоор тооцоход хүндрэлтэй байв. Засгийн газар 1997 оноос хойш тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг зургаан удаа баталсан. Хүн бүрийн тэтгэвэр нэмэгдэхгүй.
Шалтгаан нь тэтгэврийн итгэлцүүрийг жил бүр шинэчлэн баталж чадаагүй. Одоо бол Засгийн газар жил бүр эл итгэлцүүрийг бодоход 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай.
165 мянга орчим иргэний тэтгэвэр нэмэгдэнэ. Архиваас цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 168 орчим мянган хүн бий. Эдгээрийн мэдээлэл олдохгүй байна. Мөн сайн дураар бага хэмжээтэй төлсөн, шимтгэлээ нөхөн олгосон тохиолдолд тэтгвэрийн зөрүүг нэмж авахгүй. Тэтгэврийн нэмэгдлийг 300-400 тэрбум төгрөг хэмээн тооцоолсон.
Удахгүй яамны сайт дээр тэтгэвэр хэрхэн нэмэгдэхээ тооцож үзэх хэсгийг байршуулна. Ахмадууд өөрсдөө ороод тэтгэврээ тооцох боломжтой.
Хүүхдийн мөнгийг Хүүхдийн төлөө санд хандивлаж болно
Эцэг эхчүүд хүсвэл хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө санд хандивлаж болно. Одоо санд 11 орчим тэрбум төгрөг цугларснаас нэг тэрбумыг зарцуулсан. Сангийн мөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан, өнгөрсөн саруудаа нөхөж авах иргэдийн хүсэлтийг цахимаар авна. Мөн байнгын асаргааны тэтгэмжийг насанд хүрэгчид болон хүүхдийг ялгахгүйгээр 275 мянга болгон нэмлээ. Төсвийн тодотголын 60 гаруй хувь нь халамжид чиглэсэн хэмээн мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хаана тиим хүсэлт өгхии болохгүй баына
Хүүхдийн мөнгө Хуучин авч байсан нь бол хэвийн ороод явна биздээ хүсэлт гаргах шаардлага байхгүй юу
Өнгөрсөн саруудын мөнгөө авахын тулд хааш нь ямар хаягаар юу явуулах вэ
Хүсэлт гаргана гэж юу яриад байгаа юм бэ авч байсан хүүхэд болгонд хуучнаараа өгч болдоггүй юм уу?
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан тус хүсэлт гаргах заавар хаана гаргах вэ
Хүсэлтээ яаж илгээх вэ өмнө нь авч байсан 2 сард хасагдсан
Haaan huselt ogoh be
Huuhdiin mongoo sand ogsnoos awsan ni deeree. Sand ogwon MAN ii hulgaichuud tsolmochihdog bizde.
Нөхөж авмаар байна
Нөхөж авмаар байна