СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-05-30

Бага насны охиныг хөнөөж жорлонд хаясан хэрэгтэн өмнө нь хоёр ч эмэгтэйг дээрэмдэж байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Баянгол дүүргийн нутаг дахь гэр хорооллын нэгэн айлын жорлонд бага насны хүүхэд хөнөөн, цогцсыг нь хийсэн байсныг тухайн айлынхан мэдэж цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны өглөө дуудлага өгсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Цагдаагийнхан хэргийн газарт ирж үзлэг шалгалт хийхэд долоон настай охиныг хүчирхийлж, амийг нь егүүтгээд айлын модон жорлонд цогцсыг нь хийгээд гэмт этгээд хэргийн газраас зугтсан байсан.

Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн хохирогчийг хэн болохыг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагаа шуурхай явуулсны дүнд гэмт этгээдийг тэд өдөртөө баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг хэргийг 21 настай З.А гэх залуу үйлдсэн бөгөөд талийгаач охины ахтай нь хамт архи уусныхаа дараа гэмт үйлдлээ хийсэн нь шалгалтаар тодорхой болсон гэнэ. Хэргийн холбогдогч З.А өмнө нь хоёр ч эмэгтэйг дээрэмдэн гар утсыг нь авч, танил болон садангийнхаа хүнд барьцаалсан хэрэгтээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг жил нэг сар хорих ял шийтгүүлж байсан нэгэн аж. Уг хэргийнх нь шийтгэх тогтоолоос үзэхэд З.А нэг хохирогч эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан ч хүн гарч ирсэн учраас зугтсан талаар дурдсан байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.131.229.163

Ийм адгууснаас долоон дор хүнэнцэрүүдийг шууд цаазаар авдаг л болохгүй бол өөрийгөө хамгаалах чадваргүй олон үр хойч үе маань хохирсоор л байх болно

Moogii
1 жилийн өмнө
211.36.139.20

Shuud tsaazal muu nobshiig esbel boobiin tasd taigan bologo

зочин
1 жилийн өмнө
103.229.122.52

цаазын ялыг сэргээж хүчингийн хэрэг хийсэн болгоныг цаазаар авах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
122.201.22.65

Хууль тогтоогчид цаазын ялыг батлахгүй. Хэрэв баталчихвал, өөрсдөөс нь хүмүүс цаазлуулах тул юм.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.141

Дээрмийн хэрэгт нь тултал нь ял өгөхгүй яасан юм вэ

Зочин
1 жилийн өмнө
59.153.113.82

Шоронгийн хоригдолууд ийм гэмт хэрэгтэнгэ үздэггүй гээ биздээ очингуут нь шууд дугдаалгаачээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.175

нүд хорсрж бн үмхий бузар. хийсэн нүглийнхээ шанг хүртээд зайлж үз ноьшоо. харгис новш

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.5

shuud zas staazal ymar muuhai ym be

Зочин
1 жилийн өмнө
150.129.143.227

Ийм балиар хогийн шаарт хэлэх үг алга Цаазаар в

Зочин
1 жилийн өмнө
66.181.190.145

Одоо наад адгийн новш чинь шоронд очоод татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгээд хоол цай ор дэвсгэр муу бна албан хаагч нь дарамталж бна гэх мэт хүний эрх яриад томорч хэвтээд тэгж бгаад оргодог ч юмуу эсвэл үхвэл фб-р дүүрэн хөөрхий амьтан бла бла гээд элийрээд өрөвдөж хайлаад бөөн юм болно доо. Хохирогч хохироод фб шуугиад хэсэг бж бгаад л мартна. Гунигтай аймшигтай

Зочин
1 жилийн өмнө
66.181.177.46

Энэ адгуусыг насаар нь чанга дэглэмтэй шоронд хатаа!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.