Бага насны хүүхдийг хүчиндэж, хөнөөгөөд, цогцсыг нь айлын жорлонд хаясан байж болзошгүй байна гэх дуудлага Энэ сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Хохирогч 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд бололтой гэсэн дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа болон онцгой байдлын алба хаагчид очиж цогцсыг гаргасан.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 7 настай эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оноодог.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Насаар нь хаалттай хорих ангид тарчлааж зовоо
новшийг адилхан тамлан зовоо
Шууд хороочих оо наад хүүрээ хооллох манах гэж дараа зүгээр