СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-24

🔴 Шилэн дансанд мэдээлэл байршуулах ажилд хамгийн хойрго ханддаг нь Сүхбаатар дүүрэг

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

Цахим харилцаа, холбоо, хөгжлийн сайд Н. Учрал өнөөдөр /2023.04.24/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр түрээсээрээ хамгийн их орлого олдог таван байгууллагыг зарласан билээ.

ЦХХЯ-наас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, долоо хоног тутамд "Шилэн индекс" зарлаж байгаа билээ. Өнөөдрийн мэдээллийн үеэр шинэчилсэн мэдээллээ зарлав.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам 98.59 хувь, Хууль зүй, дотоод хэргийн яам 91.66 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам 91.25 хувийн үнэлгээтэй төрийн захиргааны төв байгууллагуудаа тэргүүллээ.

Харин Төрийн захиргааны байгууллагын хувьд Шүүх шинжилгээний ерөнхий газар 85.18 хувь, Архивын ерөнхий газар 84.72 хувь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 83.75 хувийн үнэлгээ авч хошуучилж байна.

Нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн ЗДТГ 71.73 хувь, Баянхонгор аймгийн ЗДТГ 67.01 хувь, Баян-Өлгий аймгийн ЗДТГ 62.88 хувийн үнэлгээ авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дүүргүүдээс Багануур 76.05 хувь, Баянгол 74.64 хувь, Хан-Уул 63.38 хувиар тэргүүлсэн бол Сүхбаатар 43.05 хувь, Багахангай 43.66 хувийн хамгийн бага үнэлгээ авч сүүл мушгилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
11 сарын өмнө
37.158.37.65

Huuli bielvvlekhgvi tom tolgoi gargaj baigaa Zasag dargadiig ni shalga

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.