СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-24

🔴 Н.Учрал: Хавдар судлалын үндэсний төв түрээсээс хамгийн их орлого олдог

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Цахим харилцаа, холбоо, хөгжлийн сайд Н. Учрал өнөөдөр /2023.04.24/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn-д өнөөдөр \2023.04.24\ байршууллаа.

Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Төрийн өмчийн байруудыг төрийн өмчийн компани, бусад аж ахуйн нэгжүүд, хувийн компаниудад хэрхэн үр ашигтайгаар түрээслүүлж, улсын төсөвт хэр орлого бүрдүүлж байна вэ гэдэг нь чухал.

Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Дулааны 4 дүгээр цахилгаан станц түрээсээс хамгийн их орлого олдог таван байгууллага. Хувийн хэвшлээс “Мед портал”, Голомт банк, “Монгол Хьюандай автомотив” компани төрд хамгийн их түрээс төлдөг байна. ХСҮТ зөвхөн талбай түрээслэх бус орлого хуваах гэрээ байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өөрсдөө эрсдэл үүрэхгүй, урсгал зардал гаргахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар нь иргэдэд үйлчилж байна.

Иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн, хэнд, хаана, хэдээр, хэр хэмжээтэй талбайг  ямар хугацаанд түрээслүүлж буйг мэдэхийг хүсвэл shilen.gov.mn-ээс харж хянах боломжтой

ТӨБЗГ төрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний загвар, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 49 дүгээр тогтоолоор баталсан. Түрээсийн орлогоос 40 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоожээ.

Мөн төрийн өмчид компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийн бүтэц бүрэлдэхүүн, цалингийн хэмжээг олон нийтэд ил тод болгож байна. Жишээлбэл, та бүхний анхаарлыг татаж байсан "МИАТ", "Хөгжлийн банк", "Эрдэнэс Монгол" компанийн охин компаниуд зэрэг төрийн өмчийн, нөлөө бүхий дээрх компаниудын 534 гишүүний цалин ил тод болж байна. Өнгөрсөн долоо хоногт төрийн өмчийн болон төрийн оролцоотой компанийн 58 ТУЗ-ийн 504 гишүүний нэр, цалинг ил болгосон бол өнөөдөр мэдээлэл нэмэгдсэнээр төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийнх нь нэр, цалин нээлттэй болоод байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
122.201.24.120

Наад эмнэлэг чинь Чинбүрэнгийн хувийн эмнэлэг болчихсон юм биш үү... Ажилчид нь бусад эмнэлгээсээ хамгийн бага цалинтай.....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.