СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-04-10

С.Бямбацогт: Тээврийн жолооч нар болон ЭТТ ХК-ийн хоорондын асуудалд оролцохгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

"Гашуун сухайт"-ын боомтод хилээр нүүрс тээвэрлэдэг уртын тээвэрчид тэг зогсолт хийхээ албан ёсоор өнөөдөр мэдэгдсэн.

Тээвэрчдийн зүгээс “2019 онд нэг литр шатахуун 1750 төгрөг байхад 55 юаниар тээвэрлэлт хийгээд ядуусын эгнээнд шилжиж байсан. Одоо 2023 онд шатахуун 3600 төгрөг болсон байхад бид 55 юаниар юуны төлөө ажиллах вэ. ЭТТ удирдлагууд ЗТХЯ-наас үүрэгдсэн жишиг үнийн тарифыг барьж ажилласангүй” гэсэн билээ. 

Уг асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа. 

Тэрбээр, "Гашуунсухайтын уртын болон богино тээвэрт монгол жолооч нар явдаг. Миний хувьд өнгөрсөн есдүгээр сард Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл тонн нүүрсийг 55 юаниар тээвэрлэдэг байсныг 110 юань болгож нэмж өгсөн.

Харин Эрдэнэс таван толгой компани өнгөрсөн нэгдүгээр сард тээвэр хийх ААН-үүдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, тэр дагуу тээвэр хийлгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тонн нүүрсийг 55 юаниар тээвэрлүүлж байгаа. Үүнийг жолооч нар "хэт хямд үнээр тээвэр хийлгэж байна" хэмээн эсэргүүцэж, ажил хаях асуудал ярьж байгаа юм байна.

Эрдэнэс таван толгой компани өөрсдөө сонгон шалгаруулалт зарлаж, тэр дагуу нь "жолооч нар 55 юаниар тээвэрлэж болно" гээд ажлаа хийж байгаа тохиолдолд дундуур нь орж, үнийг нь өсгөх боломжгүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.19.63

Нүүрсний хулгайч нар нүүрсний тээврийг 2-3 жилээр ч үймүүлж саатуулж чадна. Энэ нь нүүрсээ зарж дайнаа санхүүжүүлэх РЖД-д оросуудад ашигтай учир тэд үүнийг хүлээж бас зохион байгуулан оролцож байгаа болов уу. Цагтаа нэг гараа нь 15 сая хүрч байна гэж сонсогдож байсан бол одоо 60 юань гэхээр хоосон гэж бичүүлж хил даваад бүртгэлээ устгасан 110000 гаруй машин ямар үнээр гарч байв. Мөнгө бүхнийг хөдөлгөнө хулгайн нүүрсний эзэд тээвэр хийж байсан жолооч нарыг ажиллах гэж очсон жолооч нартай худалдаж авч чадна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.